Уншиж байна ...

Өчигдөр цагдаагийн байгууллагад зогсоол дээрээс автомашинаа хулгайд алдсан гэх хоёр дуудлага бүртгэгджээ

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 14 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр цагдаагийн байгууллагад зогсоол дээрээс автомашинаа хулгайд алдсан гэх хоёр дуудлага, мэдээлэл бүргэгджээ. 

Тодруулбал “Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius-10 маркийн автомашин хулгайд алдагдсан”, “Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны зогсоол дээрээс Toyota Grand mark-2 маркийн автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээллийг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. 

Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөв.