Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал форум болно

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Блью Скай зочид буудалд

09:00-14:00 цагт “Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” форум “Олон нийтийн оролцоо, хүний эрх, жендэр” сэдвийн хүрээнд болно.

Төв номын сангийн сургалтын танхимд

09:00 цагт “Монголын хийн түлшний холбоо” ТББ болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци(KGS)-тай хамтран хийн түлшний аюулгүй ажиллагаа “Gas Safety 2024” сургалтыг зохион байгуулна. 

Төрийн ордонд

10:00-16:00 цагт УИХ дахь байнгын хороод хуралдана. 

Туушин зочид буудлын Сүлд танхимд

10:00-12:00 цагт БОУӨЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран “Уур амьсгалын өөрчлөлт-амьд организм-зэрлэг амьтад" сэдвээр “Амьд ертөнцийн тайлан 2024”-г танилцуулна. 

Улаанбаатар зочид буудлын Ками танхимд 

10:30 цагт "Сувилахуйн шинжлэх ухааны онол практикт тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгтгэн тусгах нь" олон улсын VI хуралдаан болно. 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

11:00 цагт Сэтгүүлч Э.Ганхуягийг мөргөж, амь насыг нь хохироосон гэх Д.И-д холбогдох хэргийн шүүх хурал болно.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дахь Америкийн Төвийн Хөтөлбөрийн өрөөнд

11:30 цагт Америкийн Төвийн 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болно. 

Байгалийн Түүхийн Музейн үзэсгэлэнгийн танхимд

11:40 цагт Завхан аймгийн Музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд "ЗАВХАН НУТГИЙН ӨВ" түр үзэсгэлэнг нээнэ. Тус үзэсгэлэн нь бурхны шашинд ховорт тооцогдох үнэт 66 үзмэр оролцож байгаагаараа онцлог юм. 
МУИС-ийн хичээлийн 2-р байр, 439 тоот танхимд

14:00 цагт Уран бичээч Онолт Тогообатын Жамъянсүрэн “Дуутын хадны бичээс буюу Сэтгэшгүй чандмань сүмийн үсгийн урлаг” сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ.