Уншиж байна ...

Бие даалтын долоо хоногт зориулсан үзвэрийн хуваарь

М.Батчимэг, ikon.mn
16 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын хүүхэлдэйн театрын бие даалтын долоо хоногт зориулсан үзвэрийн хуваарийг Боловсролын ерөнхий газар/БЕГ/-аас мэдээллээ. 

Өөрсдийн сургуулийн үйл ажиллагааны онцлогт уялдуулан хамтран ажиллах нь нээлттэй бөгөөд суралцагчдын үзсэн жүжгийн хүрээнд сэтгэгдэл, эсээ, эх зохиох, дүрийн судалгаа хийх зэргээр “Бие даалтын 7 хоног”-т өөрийн заадаг судлагдахууны онцлогт уялдуулан хийх нь нээлттэй болно гэдгийг БЕГ-аас онцлов. 

Тасалбарын захиалга хийх холбоос: https://puppet.mn/

"Долоон өндөгтэй доголон шаазгай" 

Хүүхэлдэйн жүжиг 

зураг
 
МУХТ

Насны ангилал: 3+

Үргэлжлэх хугацаа: 40 минут

Тасалбарын үнэ: 12,000₮

Хэзээ: 2024.10.26-ны Бямба гарагт 11:00 цагт, 2024.10.28-ны Даваа гарагт 11:00 цагт 

Танилцуулга

Ойн захад нэгэн том улиас модонд долоон өндөгтэй доголон шаазгай амьдран суудаг байж ээ. Зальт үнэг шаазгайг мэхлэн айлгаж өдөр бүр нэг өндөг авсаар байгаад хөөрхий шаазгай дөрөвхөн өндөгтэй үлджээ. Тэрээр зальт шар үнэгнээс үлдсэн өндөг өө хэрхэн хамгаалахаа мэдэхгүй гуниглан уйлсанд дэргэдэх нүхнээс оготно гарч ирэн учрыг асууна. Жижигхэн бор оготно мэргэн ухаан гарган зальт шар үнэгнээс өөрийгөө болон шаазгай найзыгаа аварна.

"Чоно ба долоон ишиг" 

Хүүхэлдэйн жүжиг  

зураг
 
МУХТ

Насны ангилал: 3+

Үргэлжлэх хугацаа: 50 минут 

Тасалбарын үнэ: 12,000₮ 

Хэзээ: 2024.10.27 -ны Ням гарагт 11:00 цагт, 2024.10.31 -ны Пүрэв гарагт 11:00 цагт 

Танилцуулга

Эрт цагт эвэр хурц цагаан ямаа, элдэвтэй хөөрхөн 7 ишигтэйгээ ойн цоорхойд бяцхан байшиндаа аж төрөн амьдран суудаг байжээ. Эх ямаа өдөр болгон нар ээсэн энгэр талаас хөх яргуй түүж, хөөрхөн бяцхан ишигнүүдээ хооллодог байж гэнэ. Нэгэн өдөр ээж ямаа хайртай бяцхан үрс минь хаалгаа хэнд ч битгий нээгээрэй чоно ирж магадгүй шүү, ээжийнхээ дуулах дууг бүтэн сонсохоос нааш хэнд ч битгий хаалгаа тайлж өгөөрэй, ойлгосон уу? гэж захиад яргуйд явжээ. Жүжиг цааш чоно арга заль хэрэглэж гэрийнх нь хаалгыг тайлуулан ишигнүүдийг шуудайлан явж буйгаар үргэлжлэх ба ээж ямаа ишигнүүдээ аварна.

"Морин хуур"

Хүүхэлдэйн драм

зураг
 
МУХТ

Насны ангилал: 8+

Үргэлжлэх хугацаа: 75 минут

Тасалбарын үнэ: 20.000₮

Хэзээ: 2024.10.28 -ны Даваа гарагт 14:00 цагт, 2024.10.30 -ны Лхагва гарагт 14:00 цагт 

Танилцуулга

"Хөхөө Намжил" Монгол ардын үлгэрээс сэдэвлэн "Морин хуур" хүүхэлдэйн драм

Эрт урьдын цагт Монголын зүүн хязгаарт Хөхөө намжил гэж үнэхээр хосгүй сайхан дуулдаг нэгэн сайхан эр байжээ. Тэрээр эрэмгий сайн морьтой болж түүнийгээ Жонон хар хэмээн нэрлэжээ. Хөхөө намжил хэрхэн чин үнэнч хайртайгаа учирсан ч түүнээсээ холдоход хүрч, хэрхэн Морин хуур хэмээх гайхамшигт хөгжим үүссэн сэтгэл хөдөлгөм түүхийг та “Хөхөө намжил” Монгол ардын домог үлгэрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн драм жүжгээс үзэж, сонордоно уу.

 "Пиноккио" 

Модон хүүгийн түүх 

зураг
 
МУХТ

Насны ангилал: 6+

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Тасалбарын үнэ: 20,000₮ 

Хэзээ: 2024.10.31 -ны Пүрэв гарагт 14:00 цагт 

Танилцуулга

Хүн байхын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо. Хүүхэлдэй хэвээр үлдэх үү эсвэл хүн болох уу? Хэдийгээр үлгэр боловч тухайн зохиол нь бүх насны хүнд зориулсан зохиол юм.

"Аз жаргалтай ханхүү" 

Хүүхэлдэйн жүжиг 

зураг
 
МУХТ

Насны ангилал: 5+

Үргэлжлэх хугацаа: 50 минут

Тасалбарын үнэ: 20.000₮

Хэзээ: 2024.10.26 -ны Бямба гарагт 14:00 цагт, 2024.10.27 -ны Ням гарагт 14:00 цагт, 2024.11.01 -ны Баасан гарагт 14:00 цагт 

Танилцуулга

"Аз жаргалтай ханхүү" жүжиг нь бяцхан үзэгчдэд хийсвэр өнгөц болон бодит үнэлэмжийн талаарх ойлголтыг өгнө. Аз жаргал гэж чухам юу юм бэ, тэр нь хаана байдаг юм бол, хэрхэн аз жаргалд хүрэх тухай өгүүлнэ.   

Голын эрэг дээр зуссан бяцхан хараацай өвөл болохоос өмнө дулаан орныг зорин нисэхээсээ өмнө зунжин дурласан зэгсийг хамт явахыг гуйна. Хараацай зэгсийг яагаад хамт явж чадахгүй байгаа тухайг бодолгүйгээр урамгүйхэн Египетийг зорин нисэж байгаагаар жүжиг эхэлнэ. Тэрээр замдаа нэгэн  хотод саатаж, Аз жаргалтай ханхүүгийн хөшөөтэй тааралдан ярилцаж түүнд тусалснаар өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж бусдыг аз жаргалтай болгож байгаа тухай гарна.

“Аз жаргалтай ханхүү” жүжиг нь харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгч, хүүхэд багачууд үзэх боломжтой уран бүтээл юм.

"Хүүхэлдэйн чинээ ээж" 

Хүүхэлдэйн жүжиг 

зураг
 
МУХТ

Насны ангилал: 3+

Үргэлжлэх хугацаа: 60 минут 

Тасалбарын үнэ: 20,000₮ 

Хэзээ: 2024.10.30 -ны Лхагва гараг 11:00 цагт, 2024.11.01 -ны Баасан гарагт 11:00 цагт 

Танилцуулга

Эрх дураараа нэгэн охин ээжийнхээ үгэнд оролгүй өөрийнхөөрөө зөрж ээждээ гомдон гарч явна. Гэрийнхээ гадаа уйлаад сууж байтал охины дэргэд нэгэн ер бусын сонин амьтан гарч ирнэ. Тэр өөрийгөө “Гомдол” гэх бөгөөд охиныг аргадан ээжийгээ хашраах хэрэгтэй хэмээн гэр лүүгээ дагуулан явна. Гомдол арган дотор сууж охинд үүрүүлэн явснаар адал явдал эхэлнэ. Охин гомдоллож уурлах тусам Гомдол томорч харин охин Гомдлын гэр хэмээх арагт хоригдоно. Хоригдсон охиныг аврахын тулд хайрт эх нь хэрхэн хүнд хэцүүг туулж аварч байгааг энэхүү жүжгээс ирж үзээрэй.