Уншиж байна ...

Орон нутгийн замд осолдож машины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гарган, эмнэлэгт хүргэжээ

П.Сайнжаргал, IKON.MN
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Цоорхой” гэдэг газар Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж машины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр 18:55 цагт бүртгэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Toyota Crown” загварын хоёр зорчигчтой суудлын автомашин Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Verna” загварын гурван зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.

“Hyundai Verna” загварын суудлын автомашины жолооч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 13 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. 

Иймд бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар