Сүүлийн үед цахим хэрэгсэл, сошиал орчинд боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад чиглэсэн хуурамч мэдээ, мэдээлэл түгээмэл гарч байгаа талаар Боловсролын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Тухайлбал, өндөр шагналын сантай шилдэг багш шалгаруулах уралдаан, сургалтын болон илтгэл, судалгааны материалыг үнэлж, зарах гэх мэт бусдыг төөрөгдөлд оруулсан эх сурвалж тодорхойгүй мэдээллүүд сошиал орчинд ихээр түгээж байгаа нь багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид хохирогч болох үндэслэл болж байна.
Иймд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /Залилах/-ийн 17.3.1 дэх заалт "Хуурч, эсхүл баримт бичиг, ..., цахим хэрэгсэл, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... ашиглаж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан"-д заасан залилах гэмт хэргийн хохирогч болохоос зайлсхийхийг сэрэмжлүүлж байна.
Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг сайтар нягтлахыг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!