Уншиж байна ...

НЭМГ: Хан-Уул дүүргийн төв эмнэлгийн даргаар Анагаах ухааны доктор, эмч Н.Наранбаатарыг томилсон

Э.Тэмүүлэн, iKon.mn
42 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн эмч, ажилтнууд удирдлагуудтайгаа ойлголцож чадахгүй байгаа асуудлаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлд хандсан билээ.

Уг асуудлаар Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авах талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-т албан бичиг явуулсан юм. Үүний дагуу НЭМГ-аас Ажлын хэсэг томилогдож, энэ сарын 18-наас 23-ныг дуустал шалгаад дүгнэлтээ өнөөдөр нэгтгэх аж.

Энэ талаар НЭМГ-аас тодруулахад "Өчигдрийн байдлаар орчны эрүүл ахуйн байцаагч нар эмнэлгийн удирдлагуудтай уулзсан. Эмнэлгийн ажилтнуудын тавьсан шаардлага болон А.Сувдаа даргын хүсэлтийн дагуу түүнийг өөр ажилд шилжүүлсэн.  

Тухайлбал Хан-Уул дүүргийн эмнэлгийн даргаар Баянзүрх дүүргийн "Энэрэл" эмнэлгийн дарга Анагаах ухааны доктор, эмч Н.Наранбаатар томилогдсон бол А.Сувдааг "Энэрэл" эмнэлгийн даргаар томилсон. 

А.Сувдаагийн ярьж байгаагаар байгууллагынхаа хуучин удирдлагуудыг ажлын бээлий, маскийг зарсан асуудлаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шалгуулахаар хандсан. Үүний дараа ажилчдыг турхирч, ийм асуудал үүссэн гэх тайлбарыг бидэнд өгсөн. АТГ энэ асуудлыг шалгаж байгаа" гэж ярилаа.