ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

НЭМГ: Хан-Уул дүүргийн эмнэлэг дээр үүссэн асуудлаар Ажлын хэсэг томилогдсон. Дүгнэлтээ энэ сарын 23-нд танилцуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн эмч, ажилтнууд удирдлагуудтайгаа ойлголцож чадахгүй байгаа асуудлаар хэвлэлд хандацгаасан.

Тодруулбал тус эмнэлгийн дарга А.Сувдаа нь эмч ажиллагчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, маск, бээлий зэрэг ажлын хэрэгслээр хангадаггүй зэрэг нөхцөл байдал үүссэн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн юм.

Тэд өнгөрсөн долоо хоногт Үйлдвэрчний эвлэлд "Ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөөч" гэсэн хүсэлт өгсөн аж. Үүний дараа удирдлагын зүгээс өрөө тасалгааг нь хурааж авахаар дарамталсан талаар ч эмч нар ярьж байв.

Түүнчлэн илүү цагийн мөнгө тооцож өгдөггүй, нарийн мэргэжлийн эмч дутагдалтай байгаа тухай болон нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдаж, цалин нь цагтаа орохгүй байгаагаас ихэнх нь найдваргүй зээлийн ангилалд орсон гэдгээ өчигдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ онцолсон юм.

Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төв нь гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай гэгддэг ч сүүлийн нэг сард энгийн био химийн шинжилгээг хийх бололцоогүй болсноор иргэдийг хувийн лабораториор явуулах зэргээр аргацааж байна. Мөн үзлэг хийхэд наад захын бээлий, маскийн нөөцгүй болсон тул ажлаа хийхэд хүндрэлтэй байгааг ярьж байв.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-аас тодруулахад "Энэ талаар Ажлын хэсэг гаргаад манай хамт олон яг одоо эмнэлэг дээр ажиллаж байна. Шалгалт энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлээд дүгнэлтээ танилцуулна. Үүний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой" гэлээ.   
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл өнөөдрийн Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганаар гишүүн Л.Лодойсамбуу үүсээд байгаа асуудлын талаар салбарын сайд Т.Мөнхсайханаас тодруулахад "Тус эрүүл мэндийн төв дээр үүсээд байгаа асуудал нь төсвийн гэхээсээ илүүтэйгээр байгууллагын удирдлагын алдаанаас болсон юм билээ. Би сайдаар томилогдсон цагаасаа хойш Эрүүл Мэндийн Даатгалын Сан хүнд байдалд байгааг ярьж эхэлсэн.

Хэдийгээр хүнд нөхцөлд байгаа ч цалин мөнгөө тавьж чадахгүйдээ хүртэл хямраагүй. Тиймээс энэ бол удирдлагын багийн сахилга батаас хамаарсан асуудал. Дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн удирдлагыг НЭМГ-аас томилдог. Тиймээс шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авах тухай албан бичиг тус газарт хүргүүлсэн" гэв.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАХА
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.179.163] 2024/10/21
ийм лалруудыг зайлуулаач
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.202] 2024/10/21
Ямар даварсан луйварчин шимэгч авгай вэ. Зайлуулаад!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.4] 2024/10/20
хануул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга цалин нэмшүлэх үймээнийг зохион байгуулж байсан үүниыг оюунэрдэнэ мөнхсаыхаэтай холбоод байсан
1 | 0 Хариулах
Хулгайч нараас болжээ [103.99.103.99] 2024/10/19
Төсвийн үр ашиггүй зарцуулалт данхайсан төр түүнээс бий болсон хулгайн үр дүн одоо доод шатандаа мэдрэгдэж эхэлж байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.111] 2024/10/19
Бээлийгээр хангаж чадахгүй байж хиймэл дагуул хөөргөнө гээд байдаг. Дүүрчээ
5 | 0 Хариулах
зочин [66.181.181.117] 2024/10/19
Эцэг эхээсээ удамшиж буй удмын ген хамгийн чухал, шуналтай бол шуналаа барьж чадахгүй аль хурдан мөнгө олох ажлын байр руу ямарч хамаагүй аргаар очоод, байгууллага, ажилчдаа бодохгүй байгаа нь харагдаж байна.Уулын мод урттай, богинотой шуналтай юмнууд байгаа, байгаа олон дотор.
1 | 0 Хариулах
зочин [66.181.181.117] 2024/10/19
Залуу үе гээд өөрсдийгөө өмөөрөөд дөвийлгөөд байгаа нөхдүүд ингэж л ажиллаад байгаа л даа, мөнгөнөөс өөр юм бодохгүй л байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.56] 2024/10/19
МАНай бүдүүн дарга нар өөрсөдийн ойрон тойроныхоо БИ ЧАДНА-чуудаа ямар ч хамаагүй байгууллагад хурган даргаар томилодогийг жишээ энэ шдээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.103] 2024/10/18
ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЦАЛИН МӨНГӨӨ Л ТАВИХ ХЭМЖЭЭНД БАЙНА ГЭДЭГ ЯМАР ЭМГЭНЭЛ ВЭ. ХЯМРАЛЫН СҮҮЛИЙН ШАТАНДАА ХҮРЧИХСЭН ГЭСЭН ҮГ ҮҮ. БАЙГУУЛЛАГА ЦАЛИНГААСАА ИЛҮҮ ХАРАЛТГҮЙ БОЛЖЭЭ ГЭДЭГ ЧИНЬ ИРЭЭДҮЙ БҮРХЭГ ГЭСЭН ҮГ
9 | 0 Хариулах
Зочин [202.126.91.141] 2024/10/18
Хан-Уул Дүүргийн Эрүүл Мэндийн Төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилчид зэрэг 150 гаруй хүн гарын үсэг зурж НЭМГ-т хандлаа. Эмнэлгийн дарга А.Сувдаа нь ёс зүйгүй, байгууллага удирдах ур чадваргүй, эмч, ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаат байдлыг алдагдуулсан учраас цаашид хамтран ажиллах боломжгүй гэж тэд дүгнэжээ.
5 | 0 Хариулах
Зочин [103.57.93.246] 2024/10/18
Хонь алж байгааг харах нүгэл гээд өөрөө хүнд туслахгүй. Буян үйлдэхгүй бай гэсэн үг биш
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2024/10/18
Iim, khun amitan zagnakhaas uur shidgui ajila khiideggui khuukhnuudiig udirdlagad tavikhaa bolison tsagtsa l Mongol uls khugjikh bolon, ajil jigdrekh talaar yarij bolno shuu!!!
4 | 0 Хариулах
Jkl [77.189.77.192] 2024/10/18
Ulsiin baiguullaguud iim dampuu bh yum
4 | 0 Хариулах
Т.Мөнхсайхан огцор [185.10.224.66] 2024/10/18
Т.Мөнхсайхан эргүү сдаг огцруулаач хуурамч дипломтой чадваргүй хуурамч эмч
5 | 1 Хариулах
Зочин [103.212.118.53] 2024/10/18
Ер нь байгууллагын дотоод асуудлыг ингэж гаргаж тавьдаг нь яадгийн. Гэхдээ зарим байгуулагчийн харуул хамгаалалт маш сул унтах утсаараа тоглох ажилтай харуулууд маш их байна шүү. Ер нь байгууллагын харуулуудыг үе үе шалгаж байх нь зөв шүү
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.141] 2024/10/18
Дээр дооргүй бүгд өөрчлөгдөх хэрэгтэй. Цаг үеэсээ хоцорч бна эмнэлгийн ажилтан ажилчид
5 | 0 Хариулах
Зочин [66.181.167.77] 2024/10/18
Сувд гээд дарга эмэгтэй нь энэ сайдын ойрын хүн дээ. Энэнээс гадна УНТЭ, СЭМҮТ, 1 төрөх гээд олон эмнэлгийн даргаар эмнэлэг удирдах байтугай эмч ч хийж үзээгүй нялхасыг аваачиж тавиад дампууруулж байна даа
6 | 0 Хариулах
Зочин [103.212.116.32] 2024/10/18
Цэвэр удирдлагын чадваргүй байдал л харагдаж байна лээш дээ. Хаанаас олж ирдгийн тийм чадваргүй юмнуудыг. Зайлуулбал таарна.
5 | 0 Хариулах
Galch [66.181.182.81] 2024/10/18
Huurhiidoo ingen barin hen emch suvilagch gej mash hariutslagatai ajliig hiihevdee novsh yumaa manai tur
5 | 0 Хариулах
s [103.212.162.60] 2024/10/18
үнэн зөв шалгаасай
6 | 0 Хариулах
Би [202.131.245.50] 2024/10/18
Бага цалинтай дээр нь цагтаа буудгүй бол ийм ажлаас гарсан нь дээр.ТҮК-д ажиллавал илүү цалин авч болох юм
10 | 1 Хариулах
Зочин [124.158.122.242] 2024/10/18
haha
0 | 0 Хариулах
Би [202.131.245.50] 2024/10/18
Ажилчидаа дарамталж ажилладаг цаг өнгөрсөн байх
16 | 0 Хариулах