Уншиж байна ...

ФОТО: Бурхны шашинд ховорт тооцогдох үнэт 66 үзмэрээс бүрдсэн үзэсгэлэн

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад орчин цагийн музейн салбар үүсэж хөгжсөний 100, Завхан аймгийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд музейн сан хөмрөгөөс дэлгэн үзүүлж буй "Завхан нутгийн өв" үзэсгэлэн өнөөдөр Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. 

Тус үзэсгэлэнд Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс Улаан Жамсран бурхны хорхой Шүрэн баг, Арван нэгэн тэргүүнт Жанрайсэг бурхан, Есөн эрдэнийн өнгө оруулан бүтээсэн Жадамба судар, Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазарын Тахилын мөнгөн цөгц, Улиастайн сайд Дилов хутагт Б.Жамсранжавын Ёслолын малгай зэрэг шашны 46 дэсийн 66 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэн толилуулж байгаа юм байна. 

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 4-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг