ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мандхай: ХХААХҮ-ийн яам хувийн хэвшилд ₮554 тэрбумын татаасыг өгнө гэж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдрийн хуралдаан 2025 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт, хариултыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн М.Мандхай: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайдын урсгал зардал 2025 оны төсвийн санал дээр өмнөх оны төсвийн тодотголоос нийт 188.7 тэрбум төгрөг буюу 26.4 хувиар, 2023 оны гүйцэтгэлтэй харьцуулбал 541 тэрбум төгрөгөөр буюу 150 хувиар нэмэгдсэн. Энэ зардал өсөх болсон шалтгаан нь урсгал зардал болон улсын төсвөөс хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас нэмэгдсэн. 

Хувийн хэвшлийн байгууллагад 2023 онд 117.2 тэрбум, 2024 онд 337.4 тэрбум, 2025 оны төсөлд 554 тэрбум төгрөг буюу хагас их наяд төгрөгийн төсөв өгөхөөр тавигдсан байна. Улсын төсвөөс өгөх татаас жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь иргэн, аж ахуйн нэгж бүрийг бүрэн хамарч чадаж байна уу. Ингэж татаас олгосноор хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг яг ямар бодитой өсөлт нэмэгдэх вэ. 

Урсгал зардал дотор анхаарал татах гурван ангилал байна. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид 98.7 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 7.7 тэрбум төгрөг, норматив зардалд 28.6 тэрбум төгрөг зарцуулах гэж байна. Энэ тоо нэмэгдсэн шалтгаан нь юу вэ. Норматив зардлын задаргааг энэ оноос харах боломжгүй байна. 

Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Улсаас энэ салбарт төрийн оролцоог бүх хүрээнд хязгаарлаж байгаа. 100 хувь хувийн хэвшлийг дэмжинэ. Энэ бүх мөнгө хувийн хэвшилд очно. Цар тахлын үеийг эргэн санаарай. Нэг сарын хугацаа алдахад Монгол Улс картын бараанд орж ирсэн. Хүнсний аюулгүй байдал ийм сул байсан. 

Тиймээс уул уурхайн таатай мөчлөгийг ашиглаад богино хугацаанд хувийн хэвшилдээ бүх талын дэмжлэгийг өргөн хүрээнд өгч байгаа. Мал аж ахуй, газар тариалан хоёроос хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл гол түүхий авдаг. 

Надад 5.9 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт бий. Үүнд хөдөө аж ахуйн шинэчлэлийн арга хэмжээ байхгүй. Бид мөн адил олон улсын хандивлагч байгууллагатай хамтарч цахим хөдөө аж ахуй гэх нэгсэн платформыг хөгжүүлж байна. Малчны хотонд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, тоо мэдээлэл нийтэд ил тод байх юм. 

Сангийн сайд Б.Жавхлан: Хөдөө аж ахуйн салбарын ноос, арьс шир, хүнсний ногоо, сүү, улаан буудай гэсэн таван төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал өгдөг. Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний урамшуулал хамгийн сайн үр дүнгээ өгч байгаа.

Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамны урсгал зардал гэхээр яамны ажилчдын урсгал зардал гэж ойлгож болохгүй. Энэ нь тус яамнаас улсын хэмжээнд хэрэгжүүлж буй дөрвөн том хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.126.89.168] 2024/10/27
Төрийн оролцоог хязгаарлаж байгаа гэж ичихгүй шааж байна. Татаас чинь хамгийн том, хамгийн хорлонтой төрийн оролцооны нэг хэлбэр юм л даа, эргүүтсэн коммунист гөлөгнүүд минь!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.97] 2024/10/26
Зөнч төмөр багш энэ эмэгтэйг
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.75] 2024/10/26
Ардчилагч гэх хулгайчууд энгэж л хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж бусдыг гөрддөг,Иргэдийг хуурч,эх оронч дүр эсгэн,эсрэг талынхаа нэр хүндийг хорлохыг оролддог, Хийж бүтээх чухал ажилд саад болж,улс орны эдийн засгийг унагахыг оролддог, Үнэхээр хэрэггүй зүйл юм бол түүнийгээ нотол,үндэслэлээ тодорхой гарга,Сөрөг хүчний үүргийнхээ дагуу хяналтаа сайн тавь,Хууль зөрчсөн ноцтой зөрчил илэрвэл,сайтар судалч баримт нотлогоо ол,Зохих хуулийн байгууллагаар шалгуулж засах арга хэмжээ ав, Хий улс төржиж ,бусдыг илт гөрдөж гүжирдэж,бусдын нэр төрд үндэслэлгүй халдах зэргээр бохир ажиллагаа явуулах өвчнөөсөө аль болохоор салахыг хичээ,,
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.118] 2024/10/24
Хамгын үр ашиггүй хулгай нүүрлэсэн салбар
3 | 0 Хариулах
Жадамба хулгайлах нь [202.179.26.244] 2024/10/24
ЖДҮчин сонгосон малнууд
4 | 0 Хариулах
Энхбаяр больёооо [202.126.90.140] 2024/10/24
Сайд нь өөрөө үхрийн том аж ахуйтай маш том газар тариалангийн компанитай. Өөрийнхөө компанид баахан мөнгө цутгах нээ. Маш том улсын хамгаалалттай, үржил шимтэй газар зүгээр аваад үхрээ тэжээгээд тариа тариад тэгээд улсаас баахан мөнгө хусна. Энхбаяр чи сайдаасаа буу. Наад савраа татаач
4 | 0 Хариулах
Зочин [103.57.93.75] 2024/10/26
Зах зээлийн үед хөрөнгө мөнгөтэй баячууд л төрд гардаг, Энэ бол бараг хууль болов, Ардчиллын өлгий гэх АНУ-ын конгрес сенатад,хөрөнгө мөнгөгүй энгийн иргэн бий бил үү Байдан,Трамп мэтийн толгой баячуудаас л бүрдэж байна,Тэднийг цаана нь банк санхүүгийн асар хүчтэй бүлэглэл бүх бодлогыг нь зангидаж залж байна,Бид ийм юм рүү л явж байна,Үүнийг ардчилагч гэх манай бүлэг хулгайчууд үүсгэсэн, Хэрэгжилт нь ч амжилттай ,Манай үндэсний нийт баялаг одоо бараг хэдхэн хүний гарт шилжлээ,Ийм атлаа нийтмийн өмчөөс савраа тат гэж ирээд л жирийн өмчгүй шудрага иргэн мэт болж жүжиглэнэ Бусдыг хуурч улс төрийн ашиг хонжоо хайна, Шуналаа дийлэхгүй шүлсээ гойжуулна,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.189] 2024/10/24
Ха ха өлөн новшнууд хүүхэд хуурч байгаа аятай жүжиг тавьчих гэж
1 | 0 Хариулах
Зочин [109.70.100.1] 2024/10/24
Зүгээр л таа нар яг 4 жил бүүр юуууу ч хийхгүй тэнхимдээ хов жив яриад сууцгачихвал болно дөө. Өнгөрсөн жил сонгууль гээд буудайгаар тоглоод хаячихсан. Гурилын үнэ чинь тэгээд буусан уу? Яг л адилхан юм болно. Тийм болхоор Монголд хамгийн ашигтай хувилбар таанар зүгээр юу ч хийхгүй суух
2 | 0 Хариулах
Зочин [109.70.100.1] 2024/10/24
Тэр тусмаа жавхлан комонд орчихсон нь дээр
0 | 0 Хариулах
Бодлын хулгайч [103.57.95.246] 2024/10/24
Малчдын нэрийг барьж идэхнэ. Яасан ханадаггүй шунал вэ. Одоо больцгоол доо МАН
2 | 0 Хариулах
зочин [103.57.93.75] 2024/10/26
Ардчиллын нэр барьсан бүлэг хулгайчууд л харин бусдыг шимж сорж амьдрагч жинхэнэ хувалзууд, Үүнийг манай иргэд сайн мэднэ, Хирийн гүтгэлэгт хууртахаа болисон,Үүний тод жишээ бол саяхан орон даяар болж өнгөрсөн хоёр сонгуулийн үр дүн,Улс орныг гайгүй шиг аваад явах улс төрийн хүчин бол МАН л байна, Ардчилагч гэх бүлэг этгээдэд итгэхийн арга алга,Бараг тэр аяараа итгэхийн аргагүй ялзарсан этгээдүүд, Ярья хэлж байгаа зүйл нь хүртэл хамгийн бүдүүлэг харгис хэрцгий шинж ханхлуулсан,
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.222] 2024/10/24
ЭНЭ АРАЙ ДЭНДЭНЭЭ ХЭНД НЬ ӨГӨӨД ХЭНИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БНАА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭРЭН ДООР ДАНДАА ИНГЭЖ ЛУЙВАР ЯВААД БНШД
2 | 0 Хариулах
Зочин [45.9.228.194] 2024/10/24
Хүнс хөдөө аж ахуйн их сургуулид хөрөнгө оруулалт хийж дэлхийд биш юмаа гэхэд Монголдоо хэрэгтэй хүмүүсийг өндөр мэдлэг боловсрол эзэмшүүлдэг болгох. Судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдээ шинчлэх. Ингэснээр тэд шинжлэх ухааны үндэстэй, мэдлэг дээр суурилсан маягаар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг хөгжүүлнэ. R&D хийнэ. Гаргасан бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортлоно. Тариаланчид, малчид орлоготой болно. Иймэрхүү маягаар хөгжиж байж улс хөгжинө. Хэдэн том компаниудад татаас нэрээр маш бага хүүтэй мөнгө өгч дэмжихээ больё оо. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд явдаж наад татааасууд чнь огт олддоггүй. Таван Богд, MCS Апу тэр хэд л аваад дуусгачихдаг.
3 | 0 Хариулах
Шилэн Цогоо [202.126.89.168] 2024/10/24
Б.Цогтгэрэл: Жагсаалтын нусан жавхнуудыг буцаагаад тат. Чуулган дээр жорлон, ванн яриад сууж байна ‼️ Манай намын жагсаалтын 1-т орсон нусан жавх чуулган дээр дотуур өмд яриад сууж байна. Мөн манай намын нэг хүүхэн хөдөөний оюутнууд бие засаж чадна, чадахгүй тухай яриад сууж байх юм. УИХ-ын гишүүд ийм юм ярьж болох юм уу? АН, МАН-гүй жагсаалтын эргүүнүүдээ эргүүлэн татая? Иймэрхүү малан УИХ-ын гишүүдийг эргүүлээд тат ‼️
1 | 0 Хариулах
зочин [202.21.117.2] 2024/10/24
сонин сайд нь газар тариалангийн компанитай ББустай яаж ашиг сонирхлын зөрчилгүй гээд бдгийн
4 | 0 Хариулах
Iim haldvartai [202.126.89.168] 2024/10/24
Өө бүр амар. Номин гэж халтар авгай 3 жилийн өмнө дөнгөж Соёлын сайд болоод Яамны хурал нь Тэрэлжид болж эхэлж байсан бол одоо бүр ЗГ, ИХ-ын хуралдаанууд “Тэрэлж Хотелд” болдог болсон юм гэнээ. Ямар их ялзрал завхрал вэ 🤮
1 | 0 Хариулах
dawg [203.98.76.19] 2024/10/24
550 000 000 000 төг
0 | 0 Хариулах
Zochin D [202.126.89.232] 2024/10/24
Хувийн хэвшлийг дэмжиж бна гээд л өөрсдийнхөө компани руу мөнгө чихээд байхын, яаааасан идэж ханаж цадхаа байчихсан ширлэсэн сдаанууд вээ. Бүгдийг зайлуулах юмсан.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/10/24
Зүгээр2. Төр эргэж шоронд суулгах өдөр ирнэ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.142] 2024/10/24
ЗАХ ЗЭЛД ТАТАС ХЭРЭГГҮИ ШУНАЛТАИ ЛАЛРУУД ВЭ
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.64] 2024/10/24
ллрууд цөм хувааж шаах нь дээ
7 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2024/10/24
Ж. Энхбаяр пиззда эрх ашгийн зөрчилтэй хүн шүү. Сүүлийн 20 жил төрд байдаг бүх сангууд, хөнгөлөлттэй зээлээс мөнгө авсан байдаг. Ард түмний хүнсний хангамж энэ тэр гэж шаанаа.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/10/24
Хүрэлсүхийн хүн ш дээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/10/24
500 баян гард ланд авч унах мөнгө өгөх нь дээ.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.162.158] 2024/10/24
Баян гарууд нь тэртээ тэргүй үнэтэй машин унаж байгаа болохоор бизнес хийнэ. Ядуу гаруудад өгж огт болохгүй, тэд л ланд лексус аваад үр дүнгүй дуусгана.
0 | 2 Хариулах
haha [157.15.7.100] 2024/10/24
Намын хөлөө тэжээдэг юмаа гээд үнэнэ хлэч 2сда
1 | 0 Хариулах
зочин [59.153.113.57] 2024/10/24
эхнэ улс татаас өгсөөр өг,өгудахгүй дуусна.өгөхюмгүй болно.мах маргааш кг-нь 40000болно.ядарсан иргэдэд тэр татаасаа өг.
1 | 0 Хариулах