HOFEX буюу Hong Oong Food & Exhibitions, Xpertise нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг, Ази тивийн тэргүүлэгч хоол хүнс, зочлох үйлчилгээний үзэсгэлэн юм. HOFEX нь хоол хүнс, ундаа, нарийн боовны тоног төхөөрөмж, орц найрлага, зочлох үйлчилгээний тоног төхөөрөмж, хангамж гэх мэт хоол хүнс, зочлох үйлчилгээний салбарыг хамарсан өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг толилуулдгаараа алдартай.
Энэхүү үзэсгэлэнд энэ жил 16 улсын 1200 гаруй брэнд бэйкери, хоол хүнс, цай кофе, бүтээгдэхүүний сав баглаа боодол, зочлох үйлчилгээний, гал тогооны, кейтэрингийн зэрэг тоног төхөөрөмж, ширээ заслын хэрэгслээ танилцуулав.
Арга хэмжээний үеэр HKICC (Hong Kong International Culinary Classic) олон улсын тогоочийн мэргэжлийн тэмцээнд Primeat брэндийн ерөнхий тогооч нар амжилттай оролцоод ирлээ. Уг тэмцээнийг Дэлхийн Ерөнхий тогооч нарын холбоо болон Хонг Конгийн Ерөнхий тогооч нарын холбоо хамтран зохион байгуулсан.
Энэ жил нийт 500 гаруй тогооч өрсөлдсөнд Primeat брэнд шефүүд Далайн бүтээгдэхүүн, Халуун хоолны Фланк стэйк төрөл, Мэргэжлийн веган хоол, Таваглалтын Finger food/Tapas төрөлд амжилт үзүүлэн Хүрэл медалийн болон Мэргэжлийн дипломын эзэд боллоо.
Олон улсын А+ зэрэглэлийн тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн Монгол тогооч нарынхаа ур чадварыг батлаад ирсэн Брэнд шеф Э.Энхбаяр, Э.Тэнгэр, Э.Хангарьд, Т.Алтангэрэл нартаа цаашдын ажил мэргэжилд амжилт хүсье.
#Primeat #HOFEX2025 #TeamMongolia