ҮЙЛ ЯВДАЛ: "Сэлбэ дэд төв"-ийн эхний ээлжийн 4,400 орчим айлын орон сууц барих ажил эхэлнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Номын сангийн хурлын танхимд

08:30–13:30 цагт "Чухал ашигт малтмал: Эдийн засгийн нөлөө, хөрөнгө оруулалтын орчин, замын зураг" гурав дахь удаагийн семинар болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

Хан-Уул дүүрэг, Арцатын аманд

10:00 цагт “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно.

"Шангри-Ла" зочид буудалд 

11:00 цагт Азийн Хөгжлийн Банкнаас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийг танилцуулах хэвлэлийн хурлыг зохион байгуулна. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон АХБ-ны Суурин төлөөлөгч Шэннон Коулин нар оролцоно. 

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Зургаан буудлын "Оргил" худалдааны зүүн талд

11:30 цагт "Сэлбэ дэд төв"-ийн эхний ээлжийн 4,400 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалт эхэлнэ.

Төв талбайд

18:00-20:00 цагт "Огцрох амархан" жагсаал 16 дахь өдрөө үргэлжилнэ.