• 6 сарын 9, Даваа

SpaceX-ийн аварга пуужин Starship хөөрснийхөө дараа жолоодлогоо алдан салж бутрав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өмнөх оролдлогууд нь дэлбэрэлтээр дууссаны дараа Илон Маскийн SpaceX компани 123 метр урт Starship пуужингийнхаа ес дэх туршилтын загварыг өчигдөр дахин хөөргөсөн ч бас амжилтгүй болжээ.

Техасын өмнөд эргийн Starbase баазаас хөөрсөн пуужин хэд хэдэн дуураймал хиймэл дагуулыг өөрөөсөө салгах ёстой байсан ч хаалга нь нээгдээгүйн улмаас чадаагүй байна.

Дараа нь хөлөг жолоодлогоо алдан эргэлдсээр Энэтхэгийн далайн усанд салж унасан юм.

SpaceX компани сүүлд хөлгийн эх бие төлөвлөгөөнөөс гадуур маш хурдтай задарсныг хүлээн зөвшөөрч, дараагийн хөөргөлтөд ашиглах өгөгдөл цуглуулахаар ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Илон Маск хөөргөлтийн дараа хэвлэлийн хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч цуцалсан байна.

Тэрбээр сүүлд сошиал хуудсандаа энэ туршилт нь Атлантын далайд унасан өмнөх хоёр туршилттай харьцуулахад “том дэвшил” болсныг мэдээлжээ.

Маск бас дараагийн гурван туршилтаа гурваас дөрвөн долоо хоногийн зайтай хэрэгжүүлэхээ амласан байна.

Дэлхийн хамгийн том сансрын хөлөгт тооцогдож буй Starship нь олон дахин ашиглагдах хурдасгууртай, ирээдүйд сар болон Ангарагийн аялалд ашиглагдах төлөвлөгөөтэй юм.

NASA өөрийн хоёр сансрын нисэгчийг 2027 онд саранд буулгах зорилготой байгаа. Илон Маск үүнээс өмнө амжиж Starship хөлгөө бэлэн болгох ёстой юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг