• 6 сарын 8, Ням

Австрийн “SANLAS” группийн удирдлагууд УБТЗ-ын Төв эмнэлэгт зочлов

ikon.mn
2025 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан.

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Австрийн “SANLAS” группийн ерөнхий захирал хатагтай Катарина Пүлзер, Санхүү, бизнес хөгжлийн асуудал хариуцсан захирал ноён Грегор Шиппер нар УБТЗ-ын Төв эмнэлэгт зочилж, тус эмнэлгийн эмчилгээ үйлчилгээтэй танилцлаа.

зураг
 
зураг
 

УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга Х.Баянмөнх өөрийн эмнэлгийн талаар зочдод дэлгэрэнгүй танилцуулж, эмнэлгийн удирдлага, менежмент, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

“SANLAS” групп нь яаралтай эмнэлгийн тусламж, сэргээн засах эмчилгээ, асаргаа сувилгаа, зөвлөх үйлчилгээ, удирдлагын менежмент, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг Вена болон бусад хотуудад олон салбартай нэртэй том бизнесийн толгой компани юм.

зураг
 

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.