Та дэлхийн топ сургуулиуд руу элсэгчдээ амжилттай бэлддэг Томүжин Алтернатив сургуулийн тухай өмнө нь сонсож байсан уу? Harvard, Stanford, Vanderbilt, U-Michigan, Swarthmore, NYU зэрэг нэр хүндтэй их сургуулиудад сурагчдаа амжилттай тэнцүүлсэн түүхтэй энэхүү хамт олон нь өөрсдийн арга зүй, философийг илүү олон сурагчдад хүргэх зорилгоор хөтөлбөрөө 7-12 ангийн сурагчдад зориулсан 21 хоногийн зуны сургууль болгон өргөжүүлж 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Хэрвээ та Харри Поттер дээр гардаг Hogwarts-д сурахыг мөрөөддөг байсан бол тэрхүү мөрөөдлөө бодит амьдрал дээр мэдрэх боломж байна! Томүжин Алтернатив сургууль нь Монгол орны ховордсон 8 төрлийн амьтнаар нэрлэгдсэн хаус системээр дамжуулан сурагчдыг наснаас үл хамааран сонирхлоор нь хуваарилж, тэс өөр зан араншинтай, сонирхолтой болон өөртэй ижил хүсэл тэмүүлэлтэй хүмүүстэй танилцаж, хамт хөгжих, өмнө нь хийж үзээгүй зүйлсээ туршин өөрийгөө тултал нь сорьж үзэх боломж хүлээж байна.
Мөн үүгээр зогсохгүй “Амьдралд бэлтгэх” зорилгын хүрээнд 4 чиглэлд зорьж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хөтөлбөрт дараах зүйлс багтсан байна.
LIFE STYLE Бие махбод, сэтгэл санаагаа хүчирхэгжүүлж, эрүүл амьдралын хэв маягтай болох
LIFE SKILLS Харилцааны “Бид” төвтэй ур чадваруудыг эзэмшүүлэх
LIFE TOOLS Академик буюу онолын мэдлэг чадваруудыг эзэмшүүлэх
LIFE EXPERIENCE Амьдралын туршлага хуримтлуулж, шинэ зүйлс туршиж үзэх
Цаашлаад амжилттай суралцсан төгсөгчид нь зуны сургуулиас Томүжин Алтернатив сургуульд элсэн суралцах боломжтой юм байна шүү.
Тэгвэл 2024 онь Зуны сургуульд амжилттай суралцан, Томүжин Алтернатив сургуульд элсэн сурсан сурагчдынхаа сэтгэгдлийг хуваалцъя.
SUMMER SCHOOL 2024 төгсөгч, Томүжин Алтернатив сургуулийн 2026 оны төгсөгч Цэлмүүн
- Сайн уу, Өөрийгөө танилцуулна уу.
- Сайн байцгаана уу? Намайг Цэлмүүн гэдэг. Би Томүжин сургуулийн 11 ангийн сурагч, 2024 оны зуны сургуулийн цэн хаусын ерөнхийлөгч байна.
- Зуны сургуулиас олж авсан хамгийн үнэ цэнтэй зүйл юу байсан бэ?
- Миний хувьд 2 дахь төсөл болох бизнесийн төсөл байсан. Багаараа өөрсдийн бизнесийн санааг гаргаж, анх удаа байгууллагууд руу холбогдож хамтран ажиллах хүсэлт гаргаж үзэх гэх мэт олон зүйл хийж үзсэнээр бизнесийн олон талын мэдлэг олж авсан бөгөөд энэ нь харилцааны ур чадвараа дээшлүүлэх тусалсан гэж бодож байна.
- Зуны сургуулийн хамгийн мартагдашгүй дурсамж юу байсан бэ?
- Би өмнө нь зусланд явж үзээгүй учир зуслангийн 5 хоног хамгийн дурсамжтай өнгөрсөн. Морь унасан, усаар байлдсан гэх мэт маш олон сонирхолтой зүйлийг хаусын найзуудтайгаа хийсэн нь гэр бүл шиг маш дотно мэдрэмж өгч байсан.
- Зуны сургуулийн хамгийн их сорилт болсон зүйл юу байсан бэ?
- Эхний төсөл буюу Тогтвортой хөгжлийн 17 зорилтын төслийн хүрээнд багаараа Туул голын эрэг дээрх хог түүсэн. Өмнө нь хог түүж үзээгүй байсан учраас хамгийн сорилт болж чадсан.
- Зуны сургуулийг сонирхож байгаа хүүхдүүдэд зөвлөх зөвлөмж?
- Өөрийгөө англи хэлний түвшин бага, хүнтэй амархан найзалж чаддаггүй хэмээн битгий айгаарай. Зүгээр л зориглоод ороод ирвэл чамайг угтаж авах нөхөрсөг хүрээлэл байгаа шүү.
SUMMER SCHOOL 2024 төгсөгч, Томүжин Алтернатив сургуулийн 2026 оны төгсөгч Алтанзаяа
- Сайн уу, Өөрийгөө танилцуулна уу.
- Сайн байцгаана уу? Намайг Алтанзаяа гэдэг. Би Томүжин сургуулийн 11 ангийн сурагч, 2024 оны зуны сургуулийн маза хаусын гишүүн байна.
- Зуны сургуулиас олж авсан хамгийн үнэ цэнтэй зүйл юу байсан бэ?
- Би өмнө нь төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байсан ч яаж эхлэх, яаж хэрэгжүүлэх талаар мэддэггүй бөгөөд айдсаасаа болоод хэрэгжүүлж чаддаггүй байсан. Харин зуны сургуульд орж ирснээр 2 төсөл хэрэгжүүлэхдээ алдаж онох зүйл олон байсан ч гэсэн миний айсан шиг тийм хэцүү зүйл биш байсан. Үүнээс зүгээр айж суулгүйгээр эхлээд үз, оролдоод үз гэж ойлгож авсан.
- Зуны сургуулийн хамгийн их таалагдсан зүйл юу байсан бэ?
- Зуны сургуулийн маш нээлттэй, эерэг дулаахан хүрээлэлд нэгдсэнээр би зоригтойгоор олон шинэ зүйлийг туршиж үзэн, олон хүмүүстэй танилцсан нь өөрийгөө илүү ойлгож, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлсэн гэж бодож байна. Тиймээс хаус систем гэх юм байна.
- Зуны сургуулийн хамгийн их сорилт болсон зүйл юу байсан бэ?
- Би багаасаа морь унахаас айдаг хүүхэд байсан. Харин зуслан дээр морь унах боломж гарч ирэхэд анх маш их айж байсан ч хаусын багш маань надад оролдож үзэх зориг өгсөн. Зуны сургуульд өөрийн олог айдсуудыг давж чадсанаар өөрийгөө илүү нээж чадсан гэж боддог.
- Зуны сургуулийг сонирхож байгаа хүүхдүүдэд зөвлөх зөвлөмж?
- Эхлээд үзээрэй, хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.
7-12 дугаар ангийн зунаа үр бүтээлтэй өнгөрүүлэхээр зорьж буй өөрийгөө нээх хөгжүүлэх хүсэлтэй хүүхэд бүрийг Томүжин Алтернатив сургуулийн ЗУНЫ СУРГУУЛЬ-д урьж байна.
Өргөдөл илгээх холбоос: summer.tomujin.edu.mn