ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Италийн төрийн өмчит “Леонардо” компанитай хамтран ажиллах хүсэлт гаргажээ

Б.Манлай
2024 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод метрог барьж байгуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон төслүүдийг төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Итали улсын төрийн өмчит “Леонардо” компанитай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“Леонардо” компани нь агаар болон сансрын, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт олон талт технологийн чадавхыг бий болгодог дэлхийн аж үйлдвэрийн групп. Дэлхийн 150 оронд үйл ажиллагаа явуулдаг тус компани Итали, Их Британи, Польш, АНУ-ын аж үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзэлдэг байна. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта болон Итали улсын төрийн өмчит “Леонардо” компанийн Зүүн Хойд Ази, далайн бүс нутаг дахь Бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Анжело Чеккини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг тавьжээ.

Тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Мунхаг [103.57.93.36] 2024/10/26
Ямар пялдаг царайтай юм бэ😝
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.121] 2024/10/24
Ха ха ха одоо Италиуд сунадаг гудамж хийдэг, эсвэл машин нь жижигч томордог болгодог арга олцон уу? өвчин үүсгэгч ийм л юм бодно доо. Төсөв нь нилээн олон 00 той евро байгаадаа. Аягүй бол хөнгөхөөн 30км метро барих мөнгө төсөвлөндөө.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.84] 2024/10/24
Одоо тэгээд сая шинээр сонгогдсон дараагийн ээлжийнхэн нь Италиас туршлага судлах нэрээр аялж зугаалсаар байтал 4 жил нь дуусах юм байна. Угаасаа манайх бараг тийм уламжлалтай сонгогдсоноосоо хойш аялж туршлага судалсаар байтал сонгуулийн хугацаа нь дуусаад амар сайхандаа жаргадаг.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.55] 2024/10/24
Нийслэлийн эрх мэдэлтэн, албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгөөр Итали руу зугаацах нь.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.138] 2024/10/24
Uulzbaruud oirkhon tumur zamiin garam gerlen dohiogoor chigjij zvtgeh horoolol dundah haaltuud hashaand amidarch bsan hvmvvs bvh nasaaraa hashuulsaar bgaad ochson gazar blgonoo hashaa haalt hotod hashaa bsan tsagt tvgjrel buurahgui
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.76] 2024/10/24
Шал худлаа шоу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.17] 2024/10/24
baijiisan dotor muuhairmaaar zusarch har t1 caraig ni harahad buh yum oilgomjtoi
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.167] 2024/10/24
ОДОО ОРОЙТСОН ШДЭЭ 300к МАШИНТАЙ БАЙХАД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙСАН ЮМШД
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.194] 2024/10/24
Өөрсдийн зовлонгоо бусдаар шийдүүлэх гээд чичрээд дайраад байх юмаа. Түгжрэл бол бидний өөрсдийн бий болгоод байгаа зовлон, өөрсдөө шийдэх хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.162.79] 2024/10/24
Чигжсэн хотод юу ч тус болохгүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/10/24
энэ цүнх баригч орлогч нэрт үнэхээр пялдага харагдаад эхлэх чинь. санал тавих нь ихэдлээ хүүе, ажил хэрэг болгох той нь хамтраач
4 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.7] 2024/10/24
+ДИ КАПРИО ГЭЭД НЭМЧИХВЭО МАГАДГҮЙ Л ЮМ!
1 | 2 Хариулах