• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: Бэлчээрийн даац хэтэрч гарсан нутгууд хадлан, тэжээл нөөцлөх, малаа борлуулах зэрэг арга хэмжээг эртнээс авах шаардлагатай

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур орчны шинжилгээний газраас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна.

Зуншлагын байдал өнгөрсөн наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлэгджээ. 

Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарсан байна. 

  • 47% - Бэлчээрийн нөөцтэй
  • 20% - Бэлчээр хүрэлцээтэй
  • 21% - Даац 1-3 дахин хэтэрсэн
  •  4% - Даац 3-5 дахин хэтэрсэн
  •  8% - Даац олон дахин хэтэрсэн байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл: 

  • Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан.
  • Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байна.
  • Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа.
  • Мөн нутгийн 21 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.

Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй байна.

Хүйтний улиралд цас их орох, өнгөн хэсэг нягтарч хатуурах, цагаан болон мөсөн зудын нөхцөл үүсэх тул бэлчээр хомстоход хүрдэг. Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваршилтад бэлтгэх шаардлагатай байна.
 

Эх сурвалж:  Цаг уур, орчны шинжилгээний газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.249] 2024/10/18
zud boloh magadlaltai shuu malchidaa
1 | 1 Хариулах
Зочин [59.153.114.249] 2024/10/18
malaa nyadlaad hyatadruu mahiign zarj mongo oltsgoo
1 | 1 Хариулах
Зочин [139.5.219.95] 2024/10/18
МАЛЧИД НЬ ҮХЭР ТОЛГОЙТОЙ ЮМ ЧИНЬ СУРСАНААРАА ТӨР НЬ ОРОЛЦООД МАЛЫХ НЬ ТООГ ХЯЗГААРЛАДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.81] 2024/10/18
Малчид бол тэнэг нийгэмийн шаарууд архидаж тэнэхээс өөр шидгүй бүх зүйлээ үнэгүй авна
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.200] 2024/10/17
ТВ-ээр харж байхад малчид дийлэнх нь малын өвөлжөөний дээвэртэй хашаа өтөг бууц маш тааруу, өвс хулсаа нөөцлөөгүй байгаа харагдана. Арай л арчаагүй.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.0] 2024/10/17
70 сая малаа ашиглаж чадахгүй зүгээр л малынхаа тоог өсгөх гэж хоорондоо уралддаг тэнэг малчид.
2 | 2 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь хулхи заль мэх төд [51.159.195.216] 2024/10/17
Бэлчээрийн даац хэтрэнэ гэж байдаггүй юмаа!уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэсэн хулхи нэрээр бэлчээрийг мэдэлдээ авч мал аж ахуйг устгаж хортой хиймэл махны үйлдвэр байгуулах гээд байгаа юм.Цөлжилт хуурайшилт бүгд байгалийн натурал үзэгдэл.Монголчууд сэрэхгүй бол оройтлоо👹
0 | 1 Хариулах
Guut17 [139.5.216.49] 2024/10/17
maliihaa toond bish chanart n anhaaraasai
1 | 2 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь хулхи заль мэх төд [51.159.195.216] 2024/10/17
Удахгүй хүссэн юм чинь хүзүүгээр чинь татнаа хө!идэх мах ч чамд олдохгүй болноо
1 | 1 Хариулах