Уншиж байна ...

Дэлхийн брэнд SUBWAY Улаанбаатарт ХОЁР ДАХЬ салбараа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 11 минутын өмнө
Сурталчилгаа

Дэлхийн 110 орны, 37,000 салбартай, өдөрт 7.6 сая үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэг амтат сэндвичийн Subway брэндийг Таван Богд Групп нь албан ёсны франчайз эрхтэйгээр өнгөрсөн долоодугаар сард нээсэн билээ.

Тэгвэл нээгдээд хоёр сар гаруй болсон ч ХОЁР ДАХЬ салбараа Улсын Циркийн зүүн хойно байрлах KAWAI төвийн В1 давхарт нээлээ.

зураг
 

“Eat fresh, feel good” уриатай SUBWAY брэнд нь бүс нутгийн онцлогийг шингээсэн хэн ч уйдахааргүй, олон төрлийн цэсийг үйлчлүүлэгч бүрд санал болгодог бөгөөд, идэхэд амттай, эрүүл мэндэд тустай SUBWAY сендвичний нууц нь жин хасахад тусалдаг, эрүүл олон төрлийн орцтой ажээ.

Дэлхий даяар цагт 320,000 ширхэг борлуулагддаг, Subway брэнд нь өндөр чанартай, эрүүл, амттай сонголтыг санал болгоод хоёр сар болсон ч хэдийнэ үнэнч үйлчлүүлэгчтэй болж, олон хэрэглэгчдийн сайшаалыг хүртээд байгаа билээ.

Тэртээ 1965 онд, 17 настай оюутан хүү Фред ДеЛука, цөмийн физикч, доктор Питер Бак нарын үүсгэн байгуулсан шинэхэн орцтой, усанд шумбагч онгоцны хэлбэртэй, сэндвичийг АНУ-ын Коннектикут мужийн, Бриджпорт хотын иргэдэд борлуулснаар, SUBWAY брэндийн түүх эхэлж байжээ. Өдгөө дэлхийд хамгийн олон салбартай франчайз брэнд ийнхүү  хэрэглэгчдэдээ улам хүртээмжтэй хүрэхийн тулд Улаанбаатар хотноо хоёр дахь салбараа нээлээ.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.