Уншиж байна ...

Английн хөлбөмбөгийн шигшээ багийг Томас Тухель удирдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Английн хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн долдугаар сард "Евро 2024" тэмцээнд хожигдсоны дараа тус багийн дасгалжуулагч Гарет Саутгейт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Үүнээс хойш шигшээ багийг хэн удирдах нь олны дунд таамаг болж хувирсан. Олон хүн яригдсан ч герман мэргэжилтэн Томас Тухель сонгогдлоо. 

Английн "Челси", Германы "Байерн Мюнхен" клубийг удирдаж байсан Т.Тухель өнгөрсөн улиралд "Мюнхен"-ийг орхисноос хойш ажилгүй байсан Т.Тухель Английн шигшээ багийг удирдахаар болсон гурав дахь гаднын дасгалжуулагч болж байна.

Түүнээс өмнө Шведийн Свен Горан Эрикссон 2001-2006 онд Английг удирдсан бол 2007-2012 онд Италийн Фабио Капелло ажиллаж байв.

Т.Тухелийг албан ёсоор өнөөдөр олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр гэрээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Герман эрийн эхний зорилго 2026 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох эрх авах юм. 

Өнгөрсөн зургаадугаар сард Английн "Манчестер Юнайтед" багаас санал тавьсан ч Т.Тухель татгалзсан билээ.

 

Эх сурвалж: BBC