Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба 01:18 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай нэг гэр, угсарч барьсан дөрвөн ханатай, таван ханатай хоёр гэр тус тус шатаж байсныг ажиллан унтраасан байна.
Уг гал түймэрт таван настай хүү, гурван настай охин өртөж нас барсан. Буцалтгүй нэрвэгдэгчийг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!