Уншиж байна ...

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлд нойтон цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул болгоомжтой зорчихыг анхааруулав

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 17 цаг 05 минут
iKon.MN
Зураг зураг

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас сэрэмжлүүлж байна. 

Замуудын нөхцөл байдлыг тодруулбал: 

  • А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэл
  • А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлд анхааралтай зорчихыг сануулав. 

Цаг агаар сэрүүсэн нойтон цас орж, замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зорчигч, жолооч, тээвэрчид болгоомжтой байхыг анхааруулсан юм.