Уншиж байна ...

Савада Дайсакүд МҮОХ-ны олимпын алдар одон хүртээлээ

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 10 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Япон улсаас Монголд салбарласан "Balance Strestch" хөдөлгөөн засах, эмчилгээний төв нь “Парис 2024” зуны олимпын наадамд өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг тамирчдын төлөөлөлтэй хамтран ажилласан юм.

Уг төвийг үүсгэн байгуулагч анагаах ухааны доктор, Япон улсын иргэн Савада Дайсакүг Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Олимпын алдар одонгоор шагналаа. Уг шагналыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулав.

Савада Дайсакү нь 1999 онд Японы мэргэжлийн сүмо бөхийн спортод хөл тавьж, хоёр жилийн дараа хүзүүндээ хүнд бэртэл авчээ. Ингэснээр спортоо орхиж өөрийгөө эдгээхийн тулд хөдөлгөөн засал, анагаах ухааны эрдэмд шамдан суралцсан байна. Японд “Balance Strestch” хөдөлгөөн засал, эмчилгээний төвийг үүсгэн байгуулсан.

2022 оноос манай улсад салбараа нээсэн цагаас Монгол Улсын шигшээ баг тамирчдын төлөөлөлд хөдөлгөөн засал, эмчилгээг нутагшуулж өнгөрсөн “Парис 2024” зуны олимпын наадмаар үнэ төлбөргүйгээр баг тамирчдын төлөөлөлд үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласан юм. Тус хамт олонтой 2028 оны зуны олимпын наадам хүртэл хамтран ажиллахаар төлөвлөж буй аж.

 

Эх сурвалж: МҮОХ

Зураг
2 | 2 цаг