Энэ оны утга зохиолын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч эмэгтэй Хан Кан хүртэхээр болсон билээ.
Түүний зохиолуудаар хийсэн уран сайхны хоёр кино байдаг юм байна.
Зохиолч нь Нобелийн шагналтан болсны дараа эдгээр кинонуудыг үзэх хүмүүсийн сонирхол нэмэгдсэн тул энэ долоо хоногт тусгай үзвэр зохион байгуулахаар болсноо тус улсын кино театрын сүлжээ CJ CGV өчигдөр зарлажээ.
Тухайлбал Өмнөд Солонгос улс анх удаа утга зохиолын салбарын Нобелийн шагналтантай болсныг тохиолдуулан 2009 оны “The Vegetarian” (Цагаан хоолтон), 2011 оны “Scars” (Сорви) кинонуудыг энэ долоо хоногийн Пүрэв гарагт тус сүлжээний кино театруудад гаргахаар болсон байна.
Кан Ханы 2016 онд Бүүкерийн шагнал хүртсэн “The Vegetarian”, 1999 онд хэвлэгдсэн “Baby Buddha” зохиолуудыг найруулагч Лим У Сон дэлгэцийн бүтээл болгож байжээ.
Кинонууд анх дэлгэцэнд гарах үедээ олны анхаарлыг төдийлөн татаж чадаагүй өнгөрсөн юм байна.
Өнгөрсөн Пүрэв гарагт зохиолч эмэгтэй Нобелийн шагнал хүртэх болсныг зарласны дараа дээрх кинонуудыг үзэх хүмүүсийн сонирхол дахин сэргэжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!