Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын зах зээлд Нобелийн шагналтны зохиолууд дөрвөн өдрийн дотор 500,000 гаруй хувь зарагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн орой энэ оны утга зохиолын Нобелийн шагналтнаар Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан тодорсон билээ.

Шагналын эзэн болсноос нь хойш дөрвөн өдрийн дотор түүний ном зохиолуудын борлуулалт эрс нэмэгдэж, 500,000 гаруй хувь зарагдсан тухай Өмнөд Солонгосын номын худалдааны хоёр гол дэлгүүр Ням гарагт мэдээлжээ.

Тухайлбал Пүрэв гарагийн оройгоос Ням гарагийн үдээс хойш хүртэл хугацаанд Хан Каны номууд 260,000 хувь борлогдсоныг Kyobo Book Centre мэдээлсэн байна.

Өөр нэг худалдааны төв Yes24 ижил хугацаанд 270,000 ном борлуулснаа бас мэдээлжээ.

Дээрх дэлгүүрүүдэд Хан Каны номын нөөц дууссан тул урьдчилсан захиалга авч байгаа бөгөөд энэ долоо хоногийн эхээр шинээр хэвлэгдсэн номууд ирснээр хомсдол арилах гэнэ.

Хамгийн олон хувь борлогдсон номууд нь 2014 онд хэвлэгдсэн “Human Acts”, Бүүкерийн шагналт “The Vegetarian”, хамгийн сүүлд хэвлэгдсэн “We Do Not Part” зохиолууд байжээ.

Хан Кан нь утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн Ази тивийн анхны эмэгтэй зохиолч, Өмнөд Солонгосын хоёр дахь Нобелийн шагналтан болсон юм.

 

Эх сурвалж: Yonhap News