Австралийн стратеги судалгааны Lowy Institute хүрээлэн өнгөрсөн долоо хоногт Ази, Номхон далайн бүсийн улс орнуудыг хүч нөлөөгөөр нь үнэлсэн Asia Piower Index 2024 судалгааны тайлангаа танилцуулжээ.
Тус хүрээлэн бүс нутгийн 27 улсыг зэвсэгт хүчин, эдийн засгийн нөөц, дипломат бодлогын болон соёлын нөлөө гэсэн нийт найман шалгуураар үнэлсэн байна.
Ингэхэд Монгол улс 24 дүгээр байранд буюу зөвхөн Балба, Зүүн Тимор, Папуа Шинэ Гвиней улсуудын өмнө эрэмбэлэгджээ.
Тайланд Монгол улсын үзүүлэлт өмнөхөөсөө 0.2 оноогоор нэмэгдсэн ч бүс нутагтаа хүч нөлөө сул гэж үнэлэгдсэн байна.
Хамгийн өндөр оноо авсан шалгуур үзүүлэлт “дипломат бодлого” байсан бол дараа нь “зэвсэгч хүчний чадавх” болжээ.
Харин хамгийн муу үзүүлэлт нь “resilience” буюу хямралыг давж гарах чадвар болсон байна.
Үнэлгээнд хамрагдсан улс орнуудыг оноогоор жагсаавал:
Эх сурвалж: power.lowyinstitute.org
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!