Нийтийн тээврийн үйлчилгээний ахмад настны картыг тэтгэвэрт гарсан эсэхээс үл хамааран эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн бол авч, хөнгөлөлттэй зорчих боломжтой.
Картын үнэ 3,600 төгрөг бөгөөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авна. Картаа хоёр жил тутамд сунгуулж, зорчино.
Харин картаа гээсэн эсвэл гэмтээсэн бол дахин авахдаа мөн тус төвөөс авах юм байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн автобусаар хөнгөлөлттэй зорчих картын үнэ адил бөгөөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авна гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!