Уншиж байна ...

ФОТО: Л.Сосорбарам жүдо бөхийн "Abu Dhabi Grand Slam 2024" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод жүдо бөхийн "Abu Dhabi Grand Slam 2024" тэмцээн аравдугаар сарын 11-13-нд зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус тэмцээнд 29 орны 69 эмэгтэй, 150 эрэгтэй нийт 219 жүдоч өрсөлдөж байгаа бол манай улсаас Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар хүч үзэж байна.

Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манай улсын тамирчин Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Манай улсын бөх Л.Сосорбарам алтан медалийн төлөөх барилдаанд зохион байгуулагч орны нэрийн өмнөөс зодоглож буй Б.Хорлоодойтой барилдаж, нэмэлт цагт ялагдав.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглосон Б.Эрхэмбаяр шагналт тавдугаар байрт шалгарсан байна.

Л.Сосорбарам, Б.Хорлоодой нарын барилдааны зургууд: