Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 20:00 цагт хаагдлаа.
Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн 07:00 цагт эхлээд 20:00 цаг хүртэл явагдсан сонгуулийн санал хураалтыг улсын хэмжээнд 2,230 хэсгийн хороогоор сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,107,000 иргэний санал хураах ажлыг амжилттай зохион байгууллаа.
2,230 хэсгийн хороо 20:00 цагийн байдлаар хаалгаа барилаа.
Одоо дүн дамжуулах ажиллагаа эхэлж байна. Нийслэлийн сонгуулийн дүнг тун удахгүй шууд дамжуулна. Харин аймгууд тухайн нутаг дэвсгэр дээрээ шууд дамжуулж мэдээлнэ.
Ирцийн хувьд улсын хэмжээнд 53.1 хувьтай саналд хураалт хаагдсан. Энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцсон эмэгтэйчүүддээ баярлалаа. Улсын хэмжээнд нийт эмэгтэй сонгогчдын 56 хувь саналаа өгсөн байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!