Алслагдсан 129 багт 2024-2025 онд үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам(ЦХИХХЯ)-наас мэдээлэв.
Тухайлбал Төв аймгийн 10, Сүхбаатар аймгийн ес, Дундговь аймгийн найм, Дорнод аймгийн таван цэгт сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлснээр Монгол орны алслагдсан өрх бүр харилцаа холбоо, мэдээллийн технологийн үр шимийг хүртэхийн сацуу харилцаа холбооны хөгжил боловсролын чанарын ялгааг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулна хэмээн тус яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!