Уншиж байна ...

Циркийн уулзвараас Барс зах хүртэлх авто замыг маргаашийн 22:00 цагаас түр хааж, засна

Г.Мөрөн, iKon.mn
3 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүрэг, 2, 4 дүгээр хороо, Нарны зам, Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх чиглэлийн авто замын хойд хэсгийн эгнээг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийхийг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ. 

Тодруулбал

  • 2024 оны аравдугаар сарын 4-ний 22:00 цагаас
  • 2024 оны аравдугаар сарын 6-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.

Дээр дурдсан хугацаанд баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас зөвлөлөө.