ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/02-НД НИЙТЛЭГДСЭН
Тантай ижил нэртэй хэдэн хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна вэ?
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-нд болно.
Иргэдийн нэрлэж заншсанаар орон нутгийн сонгуульд 12 нам, эвслээс 17,277 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Тэднээс ижил нэртнүүдийг онцолбол
- 141 Бат-Эрдэнэ
- 117 Мөнхбат
- 107 Гантулга
- 105 Батбаяр нэр дэвшиж байгаа нь хамгийн олон тооцогдоно.
Нийт нэр дэвшигчдийн нэрсийг авч үзвэл 4,397 ширхэг ялгаатай нэр байгаа бөгөөд нэр нь огт давтагдаагүй ховор, содон нэртэй 2,621 хүн байна.
Уншигч та iKon.mn сайтын "ИТХ 2024" хуудас руу орж, хайх хэсэгт нэрээ бичсэнээр өөртэйгөө алдар нэгтэй хэдэн нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд оролцож байгааг харах боломжтой. Түүнчлэн тухайн хуудаснаас та оршин суух хаягаа сонгоод орон нутгийн сонгуулийн аль тойрогт санал өгөх болон тухайн тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн дэлгэрэнгүй танилцуулгыг үзнэ үү.
Жишээлбэл "ИТХ 2024" хуудаснаас төрийн гурван өндөрлөгийн нэрээр хайж үзэхэд дараах үр дүн харагдаж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



