Уншиж байна ...

Хоум плазагаас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 5-наас түр хааж, шинэчилнэ

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод зам засварын  ажлууд үргэлжлэн хийгдсээр байна. 

Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоум плазагийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд хэсгийг аравдугаар сарын 5-ны 23:00 цагаас 7-ны  06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Харин тус авто замын хойд хэсгийг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилэх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс