• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Ocean Grey продакшны уран бүтээлч бүр тоглолтдоо зориулж 25-30 минутын үзүүлбэрүүд бэлдсэн"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ocean Grey продакшн 11 жилийн ойн баяраа тэмдэглэж тоглолт хийх гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийв. 

Тус продакшны уран бүтээлчдийн дуу болох "Эрмэгтэй", "Амбуу", "Leomini" зэрэг дуунуудыг сонсогчид сайн мэдэх билээ. Түүнчлэн дуучин Укагийн "Маргаашийн нар луу аялах уу", "Don`t stop", "Do it" зэрэг олон хит дуунууд дээр ажиллаж байжээ. 

Тэдний туурвисан хит бүтээлүүд есдүгээр сарын 28-ны өдөр AIC Steppe Arena-д нэгэн тайзнаа тоглогдох гэж байна. 

Тоглолтод Ocean Grey продакшны уран бүтээлчид болох AM-C, Becca, FOUX, Seryoja нар оролцох бол зочин уран бүтээлчдээр Канадын алдарт реппэр К`Maro болон продакшинтай хамтран ажилладаг UKA, Эрдэнэчимэг, Kiwi, Tatar, Vandebo зэрэг уран бүтээлчид оролцох юм байна. 

Продакшны уран бүтээлчид тус бүр дунджаар 25-30 минутын үзүүлбэрүүд бэлдсэн байгаа учир тоглолт нэлээд урт болно. Түүнчлэн тоглолт 100% амьд хөгжмийн найруулгатай гэдгийг тоглолтыг зохион байгуулагчид онцолж байв. 

Тоглолтын үүд 19:00 цагт нээгдэж, 20:30 цагт тоглолт эхэлж 3 цаг үргэлжлэх ба тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байгаа юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг