• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөө шөнө Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө шөнө буюу есдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Газар тариалангийн бүс нутгаар хүйтэн хонох тул хадланчид, тариаланчид тариа ногоогоо хамгаалах арга хэмжээг авахыг анхааруулав.

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-23.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна.

Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Өмнөговийн Даланзадгад 23.0 мм, Дорноговийн Замын Үүд 16.0 мм, Өмнөговийн Булган 15.0 мм, Дорноговийн Хөвсгөл, Өмнөговийн Ноён, Дундговийн Луус 12.0 мм, Дорноговийн Улаанбадрах, Өмнөговийн Хүрмэн, Дундговийн Сайнцагаан 10.8-11.0 мм, бусад нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас ороод байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг