Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийг төрийн өмчит болгох талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдааны үеэр Д.Гантулга төлөөлөгч дээрх асуудлын талаар Нийслэлийн засаг даргын орлогчоос тодрууллаа.
Тэрбэээр "Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуультай холбоотой Нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарсан байна.
Ажлын хэсэгт Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Нийслэлийн засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх Э.Энхтөр, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр Ч.Мэндбаяр нар оролцсон байна.
Энэ сургуулийг худалдаж авах төсвийг Нийслэлээс үү эсвэл улсын төсвөөс шийдэж байгаа юу. Шийдчихсэн юм шиг мэдээлэл гаргаж байна.
“Эрин эверест интернэшнл” сургуулийн байрыг цаад компани нь 35 орчим тэрбум төгрөг гэх үнэлгээ хийсэн. Боловсролын яаманд ажлын хэсэг гараад худалдаж авч дийлэхгүй учраас түрээслэхээр хэлцэл хийж байгаа. Ингэж буруу мэдээлэл өгч болохгүй" гэв.
Түүний асуултад Нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр "Д.Гантулга төлөөлөгч ямар мэдээлэл аваад ярьж буйг би мэдэхгүй байна. Боловсролын яаманд ажлын хэсэг байгуулагдахаас түрүүлээд Нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн хүрээнд Засгийн газрын тэмдэглэл гаргуулахаар мэдээлэл хүргүүлсэн. Тухайн бүсэд 1,335 хүүхэд суралцдаг. “Эрин эверест интернэшнл” сургуультай холбоотой хэлэлцээрийг хийсэн. Тус сургуулийг 35 тэрбум төгрөгөөр борлуулна гэх асуудал яригдсан.
2024 оны төсөвт худалдаж авах мөнгө тавигдаагүй учраас түрээслэх асуудлыг хэлэлцээрийг хүрээнд хийсэн. Тиймээс энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түрээслээд 2025 оны төсөвт мөнгийг нь тавиад шийдэх боломжтой гэх хариу өгсөн.
Энэ мэдээллийг Боловсролын яаманд хүргүүлсэн. Миний ойлгосноор тус яаманд бас нэг ажлын хэсэг байгуулагдсан гэсэн.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг бүрэн эрхийнхээ хүрээнд Эрэн сургуулийг худалдаж авах төсвийг 2025 оны улсын төсвийн төсөөлөлд тусгах асуудлыг Засгийн газарт өргөн барьсан гэж би сонссон" хэмээн хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!