Уншиж байна ...

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүсээр бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр ихэнх нутгаар хүйтэрч, хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно. Иймд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө. 

Өнөө өглөөний /2024.09.19/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 0.0-7.0 см зузаан цас тогтсон байгаа аж. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Есөн-Зүйлд 7.0 см, Ховдын Чандманьд 4.0 см, бусад хэсгээр 0.0-3.0 см цас тогтжээ. 

зураг
 
ЦУОШГ

Есдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Дархан, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.