Уншиж байна ...

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавт "Toyota Sienta" автомашин бэлэглэлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Dorjoo Ch хаягнаас авав.

Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга У.Сүрэнжавт "Наран" авто худалдааны төвөөс "Toyota Sientra" загварын автомашин бэлэглэж байгаагаа өнгөрсөн сард зарласан.

Тэгвэл өнөөдөр тус байгууллагын зүгээс У.Сүрэнжавт автомашинаа гардуулжээ. Мөн таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, шинэхэн гавьяат Н.Эрдэнэбаатарт гурван сая төгрөгөөр урамшуулсан байна.

Тус байгууллагын төлөөлөл "Манай худалдааны төв байгуулагдаад гурван жил болж буй. Хамт олны маань 90 орчим хувь нь залуучууд байдаг тул тэдэнд сайн үлгэр дуурайлал үзүүлсэн У.Сүрэнжавтаа машин бэлэглэх шийдвэр гаргасан юм" гэж онцоллоо.

Энэ үеэр дасгалжуулагч Н.Эрдэнэбаатараас сэтгэгдлийг нь сонсоход "Өчигдөрхөн манай тамирчдын амжилтыг төр засаг маань өндрөөр үнэлж, шавь маань Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Мөн би гавьяат дасгалжуулагч боллоо. Манай тамирчдад сэтгэлийн урам өгч, тамирчдын маань хөлс, хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаад баяртай байна" гэв.

зураг
 
Dorjoo Ch хаягнаас авав.
зураг
 
Dorjoo Ch хаягнаас авав.
зураг
 
Dorjoo Ch хаягнаас авав.
зураг
 
Dorjoo Ch хаягнаас авав.
зураг
 
Dorjoo Ch хаягнаас авав.