Уншиж байна ...

Л.Амар: Төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк орж ирэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч сонирхох гадаадын банк алга

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаадын банк оруулж ирснээр зээлийн хүүгээр бууруулах боломжтой гэдэг. Энэ асуудлаар Монголын Банкны Холбоо(МБХ)-ны байр суурийг тодрууллаа.

МБХ-ны Гүйцэтгэх захирал Л.Амар "Төсвийн зардлыг нэмэгдүүлээд байвал зээлийн хүү яаж буурах вэ. Бодлогын хүү буурч байж л зээлийн хүү буурна. Бодлогын хүү бол гол чиглүүлэгч нь. Мөн одоогоор Монголд салбараа нээх гэж байгаа банк алга. Байсан банкууд нь гараад явсан. Төлөөлөгчийн газрууд байсан ч өнгөрсөн жил хаагдлаа. 

Төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк орж ирэх хууль эрх зүйн орчныг хоёр жилийн өмнө бүрдүүлсэн ч сонирхоод ороод ирэх банк алга. Өөрийнхөө үйлдлийг өөр нэгэн рүү чиглүүлж байгаа хэлбэр гэж харж байгаа. 

Төсвийн зардлаа амласан ёсоороо Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 25 хувьдаа аваачиж байж макро орчинд эерэг дүр зураг гарч, зээлийн хүү буурах боломж олдоно" гэж хариуллаа. 

https://www.facebook.com/MongolianBankersAssociation/videos/3315279898781307