ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Тэнүүн-Огоо” компаниас өрөндөө авсан ₮75 тэрбумын үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг тоочив

Б.Манлай
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-ууд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай Тэмцэх Газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. “Тэнүү-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авчээ. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнэглэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн авлаа.

Тухайлбал БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
БУРУУ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.167] 2024/9/11
Хэдэн гараж 60 70 тэр бум хүрэхгүй ээ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.220] 2024/9/10
ТЭНҮҮН ОГООГИЙН ЗАХИРАЛ ЯЛНААС МУЛТРАХ ГЭЭД ИХ Л ХАХУУЛЬДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ЯАЖ ИЙЖ БАЙГААД ЯЛНААС МУЛТРААД АВАХАД ШАРХАА ХУРДАН НӨХӨХ БАЙХ ТЭ ?
1 | 0 Хариулах
Isee [103.212.116.94] 2024/9/9
Хэдэн сэндвич ийм үнэ хүрэх үү? Зураг, бичлэгийг нь үзмээр бна. Дахин хөндлөнгийн аудит оруулах хэрэгтэй юм бна.
13 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/9
МАНАЙ УЛС КАПИТАЛИСТ УЛС БОЛЖ ХӨГЖИЖ ЧАДААГҮЙ. БҮГДИЙГ ТӨР АТГААД ӨӨРСДӨӨ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ӨНГӨРЧ БАЙНА.ИРГЭД НЬ ОЛСОН ОРЛОГЫНХОО 50-60 ХУВИЙГ ТАТВАР ГЭЖ ТӨРД ХУРААЛГАЖ БАЙНА. НЭГ НАМ ДАНГААРАА ЮУ ДУРТАЙГАА ХИЙЖ БАЙНА.
12 | 0 Хариулах
Dawaadorj [202.126.91.186] 2024/9/9
Хөөх, өчигдөр Яармагийн замын бордюрыг сольж суулгасан компани яаж халтуурдсаныг нь богино бичлэг хийгээд оруулчихсан чинь зарим гарууд боож үхэх гэж байх шиг бна. Хаа хамаагүй новшийн Жэнкотой ч манийг холбож байх шиг. Яармагт хийсэн тэдний гоё "бүтээн байгуулалт"-ыг нь хардаа. Хөдөлгөөн дунд хэсэгхэн газраас авсан зураг. Явган яваад бичлэг хийгээд тавьбал энэ хулгайч нар яах юм бол!!! Ийм юм хийчихээд өөрсдийгөө өмөөрөөд үнэн цайчихсан новшнууд юм аа!!! Х.НЯМБААТАР-аа энд зам эвдчихсэн бна. Одоо тэгээд огцорно биз дээ !!!!???
5 | 0 Хариулах
Зочин [122.201.19.4] 2024/9/9
МАНгарууд хамтран хулгайчийнхаа хэдэн сэндвичийг асар өндөр үнээр улсад шахлаадаа сдааааа
8 | 1 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
Хог новшоо улсад 100 тэрбумаар шахаад, бүр хожиж дууслаа. Ман-н хулгайчууд ийм л овжин доо. Сумъяагаа хэргээс мулталчихлаа. Ганхуягаа удахгүй суллана. Ингээл хонь бүрэн чоно цатгалан. Миний муусайн мунхаг ард түмэн л муурч унатлаа баахан савчиж далбалзлаа даа.
17 | 0 Хариулах
Galaa [202.126.90.184] 2024/9/10
Unen hellee...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.46] 2024/9/9
Хогоо улсад өндөр үнээр шахчиж байгаам бишүү
8 | 0 Хариулах
Зочин [103.168.34.104] 2024/9/9
Тэнүүн Огоо ч завшаад, Сүхбаатар, Сумка 2 ч завшаад, дээшээ ашиг хувиа авцгаасан нөхдүүд ч завшаад Нийслэлийн иргэд л хохирч үлдэх шив дээ.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.177.100] 2024/9/9
bisda hujaa shig bvh hurungiin huraagaad tsaazaar ywuul l da sdakuudiig tgj bj l bvh ym emh tsegtsendee oriishde
3 | 0 Хариулах
Z [112.186.53.84] 2024/9/9
Hariutslaga huleej yal shiitgel hurtsen hun bnuu? bugdiig ni nasaar ni horih heregtei
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.227] 2024/9/9
Тэнүүн-Огоо чинь харин ч хэрэггүй хогоо улсад өндөр үнээр шахаад сохорсон биш завшив гээч болж байх шиг, удахгүй эдний хөрөнгийг хэт өндөр үнэлж улсад хохирол учруулсан нөхөд бас шүүхэд дуудагдах биз ээ гэж найдахаас
9 | 0 Хариулах
Зочин [202.9.40.36] 2024/9/9
ТЭНҮҮН ОГООГИЙН ӨМЧИЙГ. УЛТАЛ НЬ ҮНЭЛЭЭД Л УЛС ӨӨРТӨӨ ЯАСАН ХУРДАН АВЧ БАЙХ ??? ИРГЭДИЙН ХӨРӨНГИЙГ 50% БУРУУЛАН ТООЦДОГ БИШ ҮҮ ?
6 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/9
ШҮҮХ ГЭЖ НЭГ НАМЫН ХАРААТ БОЛЧИХСОН УЛС. ХЭДЭН БАЛГАСЫГ 75 ТЭРБУМААР ҮНЭЛЭЭД УЛСАД АВЧ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ. ЭРГЭЭД ЗАРСАН Ч ИЙМ ҮНЭ ХҮРЭХГҮЙ. ЭНЭ ХЭРЭГ ХУУЛЬ ЖУРМЫНХАА ДАГУУ ШИЙДЭГДЭХГҮЙ ЭЭ.
7 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/9
ЭНЭ НӨХДҮҮДИЙН ХЭРЭГ АНХНААСАА Л ЗАМХРАХ ШИНЖТЭЙ БАЙСАН ТЭРҮҮГЭЭРЭЭ БОЛЖ БАЙНА. МАН-Ы НӨХДҮҮД ИДЭЖ УУХ НЬ ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ДАБЛЬ СТАНДАРТТАЙ БАЙГАА ОЛОН ЖИШЭЭГЭЭР НОТЛОГДОЖ БАЙНА.
8 | 0 Хариулах
Зочин [124.158.105.66] 2024/9/9
Зүгээр зарсан бол ийм үнэ хүрэх болов уу?
11 | 0 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
ЁСТОЙ ЁСТОЙ
3 | 0 Хариулах
Тогтвортой Хөгжлийн 17зорилтот Шулмын Хорлол👿 [202.126.91.186] 2024/9/9
75 сая л хүрэх биз
5 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2024/9/9
Сүхбаатар, Сумъяабазар 2-ийг яасан бэ?
14 | 0 Хариулах