ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Баярсайхан: Дархадын хотгороос олдсон Монголын эзэнт гүрний үед хамаарах томоохон оршуулгын булш бүрийг тонон сүйтгэсэн байв

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Чингис хааны Үндэсний музей, Чингис хаан судлалын олон улсын холбоо (IACKS) хамтран зохион байгуулж буй "Монголын эзэнт гүрний өв: Бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр "Чингис хаан" үндэсний музейд болж байна. 

Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох бичгийн болоод эд өлгийн соёлыг судлах, түгээн дэлгэрүүлэх, сүүл үеийн шинэлэг судалгааг олон нийтэд танилцуулах зорилготой уг хуралд Монгол, Япон, Орос, Итали, Австри, Хятад, Иран, Франц, Герман зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож байгаа аж. 

Тэд Монголын эзэнт гүрний харьяат Улс, нэхмэл хийц ба материалын соёл, бараа, худалдаа, бэлэг солилцоо, эх сурвалж, гар бичмэлийн өв, бичгийн эх сурвалжийг баяжуулсан археологийн баримтууд, улс төрийн институци, бүтэц, гэр бүл, ураг төрлийн асуудал, шашны сүлжээ, угсаатны цөөнх зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ судалгааны үр дүнгээ танилцуулж байна. 


Тэдгээр илтгэлүүдээс Шинжлэх Ухааны Академийн Архелогийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайханы "Нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн оршуулгын зан үйл ба Хориг уулын дурсгал" илтгэлийн товч агуулгыг хүргэж байна. 

Илтгэлд "Монгол-Америкийн хамтарсан "Умард Монгол" төслийн баг 2017 онд Монголын умард хязгаар нутаг Дархадын хотгороос Монголын эзэнт гүрний үед хамаарах томоохон оршуулгын газрыг орон нутгийн хүмүүсийн мэдээлэлд тулгуурлан илрүүлэн олсон билээ.

Уг дурсгалт газрын нэр нь дундад зууны олон сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдсэн "Хориг" буюу Монголын эзэнт гүрний язгууртнуудыг оршуулдаг нууцлаг, хатуу хамгаалалтай оршуулгын газрын нэртэй ижил байсан юм. Харамсалтай нь тонуулчид уг дурсгалт газарт буй булш бүрийг тонон сүйтгэсэн байв.

Тус судалгааны баг 2018-2020 онд уг дурсгалт газарт нийтдээ 68 тоногдсон булшийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, тонуулчдын үлдээсэн олдвор, эд өлгийн зүйлсийг авран хамгаалж, Монголын эзэнт гүрний үед холбогдох баялаг баримт хэрэглэгдэхүүнийг цуглуулсан билээ.

"Судалгааны явцад Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэнд уламжлагдан хадгалагдаж үлдсэн эдийн болон оюуны соёлын арвин хэрэглэгдэхүүн цуглуулсан"

Малтлага судалгааны явцад Монголын эзэнт гүрний үеийн оршуулгын зан үйл, шүтлэг бишрэлийн холбогдолтой арвин хэрэглэгдэхүүн цуглуулсны дотор Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэнд уламжлагдан хадгалагдаж үлдсэн эдийн болон оюуны соёлын хэд хэдэн чухал баримтыг энэхүү илтгэлд авч үзлээ.

Тухайлбал оршуулгын толгой талд "мөнхийн зул” буюу ваартай дэнлүү асааж тавих, язгууртнуудын авсанд нар, алман сарны дүрст алт, мөнгөн чимэглэл хадаж тогтоох, оршуулгын газрын сонголт, хүнээ тавьсан зүг чиг, байрлал зэрэг зан үйлийн олон шинж тэмдгүүд уламжлагдан үлджээ" гэжээ. 

Монголын эзэнт гүрэн дэлхий дахины улс төр, эдийн засаг, шашин, түүх соёл, оюун сэтгэлгээ, хууль эрх зүй, шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж, түүх соёлын олон чухал өвийг үлдээсэн. Өнөөгийн ертөнцийн эх суурийг үндэслэсэн Монголын эзэнт гүрний түүх, түүний өв соёлыг судлах, тэр дундаа монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг тодорхойлох нь хүн төрөлхтний түүхийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой.

Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд монгол судлалын салбарыг сонирхон судлах гадаад, дотоодын залуу эрдэмтдийн тоо тогтмол өссөөр байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
БУРУУ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.103] 2024/8/25
2005 оноос хойш л ухсан түүнээс өмнө мётал хайгч багаж байгаагүй . 2. Хэрэглүүр ухсан хүмүүс хэзээч өөдлөхгүй үр хүүхэд нь маш их зовдог нас богино ажил амьдралд тааруу өвчин эмгэг барилдаантай явж байгаад аяндаа удам нь тасардаг бүүр тодорхой бичиж ч болно даанч ах дүү амраг садан нь бариад иднэ монголчууд угаасаа үнэнд дургүй тэнэг ард түмэн.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.229] 2024/8/24
Цэндийн Нямдоржийн төрсөн эгчийн хүүхэд тэр ухах ажлыг толгойлж хийсэн тэгээд л нам дарагдсан гэж яриа сонсогдож байсан шүү. Нямка цадингаас өөр ямар ч орлоггүй дандаа байр түрээсэлж амьдардаг гээд байснаа гэнэт цулайгаад эхэлсэн гэсэн үүнтэй л холбоотой вм байна л дах
0 | 1 Хариулах
Гансүх [66.181.161.91] 2024/8/24
34 жил төр барьсан нөхдүүдийн эх оронч сэтгэлгүй байсны баталгаа.
0 | 1 Хариулах
Ака-м [202.126.91.140] 2024/8/23
Тоногдсон гэдэг нь соц үед Оросууд 'интер геолог'гэх нэрийн дор Монголын газар нутгийг энд тэндгүй сэндийлж явсны илтэл юм!!!Хамаг юмыг тэд зөөсөн!!!Петрград хотын эрмитаж музейд Монголын бүх үүх түүх бий!!! Магадгүй олдохгүй байгаа Богд Эзэн Чингис хааны шарил ч байж магадгүйшүү!!!!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.8] 2024/8/25
Энд бол энэ археологичид нь өөрсдөө буруутай. Яах гэж тэгээд ухаж дуусаагүй байж олон нийтэд заралсан юм. Хулгайн ажил хийх үндсийгинь өөрсдөө тавьж өгчөөд бусдаас өө хайхаа болиоч.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.140] 2024/8/28
Kkk. Hulgaichiin ug
1 | 0 Хариулах
Зочин [64.119.29.243] 2024/8/23
Эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдэгчид
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.239] 2024/8/23
Муу хэлэгддэг орос,хятад ухаагүй шүү. Монголын эх оронч ард түмэн ухсан. Ард түмэн бол монголын дайсан юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.190] 2024/8/23
хужаа руу их гаргасан сонсогддог.хужаагийн эрлийзүүд хужаа нараас авилгал авсан байж болзошгүй .хужаа нар бүхнийг худалдан авч хахуульддаг
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.228] 2024/8/24
Санал нэг бна! Ялангуяа, өнгөрсөнн зууны буюу ардчилал гэх эмх замбраагүй болсон, бужигнасан үеэр ьүүх, моёлын хамаг үнэт зүйлсийг шуналтнууд Хятад руу 5-10 "хиртэй цаас"-аар хулгайн замаар үнэгүйдүүлэн гаргасан сурагтай байдаг, энэ сураг ч үнэний хувьтай!
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.105] 2024/8/22
Үнэт олдворуудыг олоод зарахад хуучнаар НАХЯ д ажиллаж байсан улсууд хямдаар худалдаж аваад хил давуулан өндөр үнээр зарж борлуулдаг байсан гээд зөндөө мэдээлэл FBook ээр их явж байсан даа. Ухаад шалгавал ч их аймаар хулгайчид гарч ирнэ дээ. Тэгж баяжсан улсууд ичихгүй инээгээд Монгол Улс гээд худлаа яриад байж байгаа л даа. Шалгах хэрэгтэй л дээ.
10 | 0 Хариулах
Зочин [103.57.92.45] 2024/8/22
Түүхийн ховор олдвор олонгуутаа байршлыг нь зарлачихдаг эргүү гарууд байсаан байсан.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.45] 2024/8/22
Одоо энийг цагдаа мэтийн жижиг гарууд биш, Тагнуул шалгадаг бас хамгаалдаг болмоор юм бна
6 | 2 Хариулах
Хулгайч монгол [103.145.234.53] 2024/8/22
Тэр ухсан гарууд нь хольцгүй цэвэр цусны Монгол эрс байж таарнаа
1 | 0 Хариулах
зочин [66.181.177.249] 2024/8/22
Юмс үзэгдэлд шалтгаан гэж юм байдаг. Булш ухсан нь үр дагавар юм. Булш ухах нөхцөл боломж бүрдүүлсэн шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчилал юм. Та нар социализмын үед булш ухаж гэнэ гэж дуулж байсан уу.Далан худалч баабар ч, ухаж байсан гэж хэлж чадахгүй.Ийм болохоор бид түүх соёлоо хамгаалъя гэвэл дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгах ёстой юм.
9 | 2 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/22
Соц үед сөрөг мэдээ мэдээллүүдийг таг нууцлаад хав дарчихдаг байсан болохоор яаж мэдэх вэ дээ….ухдаг ч байсан юм билүү
0 | 2 Хариулах
Зочин [66.181.160.124] 2024/8/22
Булшийг хэдий үед тоносныг тогтоох боломжгүй юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/22
Мэдээж дөнгөж сая ухсан олон жилийн өмнө ухсан хоёр ялгагдах байх оо….
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.188] 2024/8/22
Haa saigui tonoj baigaa. 2022 ond Uvs aimgiin Zavhan sumiin nutag bsih Sart tolgoi uiliig toirson hirgesuuruudiig arheologiin bus baidloor uhaj tonoj ehelsniig hotod ireed sumiin zasag dsrgiin tgiin gazart medeelsen. Yu ch medeegui baidaltai yarisan. Hariu ergej holbogdoogui. Uuniig medeh gazar baidag uu?
0 | 0 Хариулах
💩 [66.181.188.154] 2024/8/22
hujaanuud
1 | 1 Хариулах
Монгол улсын иргэн [202.9.46.20] 2024/8/22
ГАР НЬ ТАТАЖ ҮХЭЭСЭЙ МУУХАЙ ХУЛГАЙЧ НАРЫН
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.248] 2024/8/22
ихэнх булш тухайн цаг үедээ, буюу биднээс хэдэн 100 жилийн өмнө тоногдсон байдаг гэж сонсож байсан гэхдээ одоо ч бас нутгийн иргэдтэй нийлсэн ганц нэг тоногчид байдаг юм шиг байналээ,
2 | 0 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/22
Ганц нэгээр тогтохгүй ээ….зөндөө олон хүн бий
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.103] 2024/8/22
Нутгийн монголчууд өөрснөө тонон сүйтгэсэн байдымаа
3 | 1 Хариулах
Зочин [66.181.191.82] 2024/8/22
Хэдхэн хун байгаа биз дээ тэднийгээ бариач
3 | 0 Хариулах
Z [202.9.40.206] 2024/8/22
Энэ зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй ухдаг өлөн ул шал чацага царайтуудл байгаашдэээ шуналын дэвүүүд нутгиинхан оролцсонл байгааа
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.152] 2024/8/22
Япончууд гэж цэмцгэнсэн пизздаа нар. Фүжи уулаа харамлаж үххлээ л дээ аццнууд. Буулгавал буулгана биз пизздакууд. Наад жуулчид чинь танай улсад мөнгөө төлөөл явж шүү пизздаа минь. Их юмаараа боосон лалларууд
1 | 9 Хариулах
Latin 49 [139.5.218.18] 2024/8/22
oros tsergiin angiud baihdaa yu hiij baisniig burhan l medeh baih
8 | 3 Хариулах
ЗОЧИН [66.181.181.198] 2024/8/22
ОРСУУД АРАЙ Ч ТЭГЖ ДУРААРАА БАЙГААГҮЙ ЭЭ. ЭДГЭЭР БУЛШНУУД ИХЭНХИ НЬ ТУХАЙН ЦАГ ҮЕДЭЭ ТОНОГДСОН БАЙДАГ. АЛИВАА ЮМЫГ УНШИЖ СУДАЛЖ БАЙЖ ДҮГНЭЛТЭЭ ХИЙЖ БАЙГААРАЙ.
6 | 6 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/8/22
Оросын цэргийнхэн алт ухаж байсан, сэргэлэн сумаас очоод асуу
4 | 1 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/22
Хэд хэдэн газар хулгайгаар алт ухаж байсан шинж тэмдэг илэрсэн ч манайхан …АХ ДҮҮГИЙН ГАН БАТ НАЙРАМДАЛД СЭВ СУУНА…гэж айгаад 🐶 царайлаад юм дугарч чадаагүй
1 | 0
Зочин [59.153.113.196] 2024/8/22
Орос цэргүүд гэрэлт хөшөөний бичгийг АК-р шүрших, хүн чулууны толгойг тасдах зэрэг зүйл зөндөө л хийж байсан гэсэн шд
1 | 0 Хариулах
Зочин [172.59.191.172] 2024/8/22
Хэдхэн хун байгаа биз дээ тэднийгээ бариач
10 | 0 Хариулах
Зочин [107.122.97.68] 2024/8/22
Дандаа нутгийн ардууд өөрсдөө байдаг юмаа…
7 | 3 Хариулах
Зочин [66.181.160.42] 2024/8/22
Манжийн хаан зарлиг гаргаж Булш бунхан хөндсөн хүнийг цаазлах хуультай байсан харийн хаан Монголд элэгтэй бхд бид эсрэг мөн ч мунхаг юм даа
7 | 0 Хариулах