ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга дээр таван жил ажиллаж буй компанийн гэрээг цуцлав

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Тавдугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил таван жил үргэлжилж байгаа юм. 

Тус барилгын талбайд өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр ажиллаж, компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргав.

Сайд П.Наранбаяр "Энэ компани сэтгэлээ гаргаж ажиллаж байна уу, ажлаа дуусгая гэсэн сонирхол байна уу гэдэг нь харагдсангүй. 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг таван жил барина гэдэг чинь юу гэсэн үг вэ. Өнөөдөр энд ажиллаж байгаа хүн ч алга. Давхруудад нэг, хоёр хүн л байна. Бас материалаа татаж авна гэх мэтээр яриад байна. Иймээс газар дээр нь шийдвэрээ гаргалаа. "ПГС" гэх энэ компаниас манайх захиалгаа цуцална. Үлдсэн 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Чингэлтэй дүүрэгт эрхийг шилжүүлнэ. Чингэлтэй дүүрэг яаралтай тендерээ зарлаад есдүгээр сард багтаан сургуулийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Энэ компани өнөөдрийг хүртэл 4.5 тэрбум төгрөг авсан ч 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирж ажиллаж байгаа хүн алга. Есдүгээр сарын 1-н болоход 20 хүрэхгүй хоног үлдчихээд байхад ийм нөхцөл байдалтай байгаа тул энэ ондоо багтаж ашиглалтад ороход эргэлзэж байна.

Яамны удирдлагууд, дүүргийн удирдлага болон сургуулийн зүгээс ч байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ компани ажлаа дуусгаж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрч, Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг газар дээр нь үйлдээд ажлыг зогсоосон талаар мэдэгдлээ өглөө" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
59
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.117.130] 2024/8/14
5 жил хийдэг засвар гэж юу байхавдээ айн ?
0 | 0 Хариулах
Зочин [88.130.144.100] 2024/8/13
Гэрээгээ цуцалж буй нь агуулгын хувьд зөв боловч нэг сургуулийн өргөтгөлийг төрийн сайдын түвшинд хүрч байж шийдэж байгаа нь арай л уу? Дүүргийн боловсролын газрын хийх ажил биз дээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.150] 2024/8/13
Наранбаяр зөв шийдвэр гаргажээ барилгаа хурдан дуусга
2 | 0 Хариулах
Зочин [117.111.11.192] 2024/8/13
Шорон цагдаагийн барилгыг хагас жилд эмнэлэг сургуулийг 5 жилд дуусгадаггү улс
2 | 0 Хариулах
Хорооны иргэд [66.181.178.103] 2024/8/13
Хичээл орхоос өмнө хурдан дуусгаач бид хүүхдүүдээ хөдөлмөрийн дээд сургуульд 5 жил хүргэж өгч их чирэгдэлтэй хэцүү байна
3 | 0 Хариулах
1 [103.142.76.69] 2024/8/13
ene hun harin ovoo ajilaa hiigeed bn uu daa. Busad ni nair naadam heseed bn uu.Ajiltaigaa taniltsaad bn uu yu hiigeed bn
5 | 1 Хариулах
Иргэн [202.126.90.210] 2024/8/13
Баатар захирлын ачаар энэ сургууль спортын талбай, спорт заал бариулж чадсан . Энэ захирал байгаагүй бол бусад сургууль шиг заал ч үгүй , талбай ч үгүй болох байсан даа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/13
Яадаг юм бол мөнгийг нь өгчөөд байхад ажлаа хийдэггүй юм байхдаа
4 | 0 Хариулах
Asd [202.126.91.193] 2024/8/13
Манай Монгол захиралууд чинь урьдчилгаа ороо л бол гүйж очоод Ланд 300 авчихдаг юм шд... тэр ажил мажил бол аяндаа болно биз. Хэмнэлтээ ажилчдын цалин дээрээсээ танаж гаргана..
13 | 0 Хариулах
Зочин [103.161.242.242] 2024/8/13
Шаардлага гарвал цуцлана гэх мэтээр шантаажлахгүй шууд л жин тас болгочихлоо. Данх, Самарсайхан гэх мэт нь хар ав.
14 | 0 Хариулах
Зочин [66.181.182.67] 2024/8/13
Энх Амгалан сайд энийгээ хянаж чадахгүй муу байна даа
1 | 3 Хариулах
Зочин [202.126.91.161] 2024/8/13
БЕГ-ЫН АЛТАНГЭРЭЛ ГЭЖ ЭНХ-АМГАЛАНГИЙН ХҮН ЭНЭ САЛБАРЫН БАРИЛГЫН АЖЛЫГ БАНТАГНУУЛЖ ДУУССАН НӨХӨР БИЙ ДЭЭ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.149] 2024/8/13
Энэ сайд чинь харин овоо ширүүн эхэллээ шүү. 5 жил сургуулийн барилга гацаана гэдэг ар сайтай л компани байна
9 | 0 Хариулах
Зочин [113.198.137.2] 2024/8/13
Энэ сайдаас өөр ажиллаж байгаа хүн байна уу, бүгд л таг чиг. наадаж дуусдаггүй ээ.
17 | 0 Хариулах
Зочин [202.126.89.147] 2024/8/13
Зөв2
7 | 0 Хариулах