Худалдагчийг хутгаар сүрдүүлсэн ОХУ-ын иргэнд хариуцлага оногдуулсан эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодрууллаа.
ЦЕГ-ын албаны эх сурвалж хэлэхдээ "Зөрчил биш гэмт хэргийн шинжтэй үйлдлээр бүртгэлд орсон.
Улмаар хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлага гарвал хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ. Одоогоор хэргийн шийдвэр гараагүй, шалгаж байгаа" гэж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!