Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн барилгыг нурааж, шинээр барихаар шийдвэрлэлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 24
IKON.MN
Зураг зураг
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдаанаар:

  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн батлах тухай
  • Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай
  •  Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  •  Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай
  •  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
  •  Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
зураг
 

Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг танилцууллаа.

Тодруулбал мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцуулсан юм.

Тус сургуулийн барилга 1996 онд ашиглалтад орсон бөгөөд гурван давхар 3,693 м.кв талбайтай аж. Мэргэжлийн байгууллагаас тус барилга нуралтад орж, даацын хийцэд эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс эвдэрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Хуучин барилгыг нурааж, 11.665 м.кв талбайтай 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга барих юм. НИТХ-аар дээрх асуудлыг хэлэлцэж, баталлаа.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС