Нийслэлийн 7 байршилд 8,000 тонн ус соруулаад байгаа талаар Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат мэдээллээ.
Өчигдөр оройноос үргэлжлэн орсон борооны улмаас зарим байршилд авто замын зорчих хэсэг усанд автаад байгаа аж.
Тодруулбал:
Мөн хоёр байршилд суурийн давхар усанд автсан дуудлага хүлээн авч ус соруулах ажлыг гүйцэтгэсэн байна.
Өнөөдөр шөнө 02:00 цагаас хойш үргэлжлэн бороо орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг НОК-оос анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!