Уншиж байна ...

Харшил нь дотоод болон гадаад хүчин зүйлээс болж үүсдэг

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 22
Сурталчилгаа

Хүний бие организм өөрт нь аюул учруулах гаднын биетийг олж устгах, эзэндээ мэдэгдэж хариу урвал үзүүлэхдээ гарамгай. Энэ чухал үүргийг дархлааны систем гүйцэтгэнэ. Дархлааны системийн гол байлдагчид нь цагаан эсүүдийн нэг төрөл болох дархлааны эсүүд байдаг ба Харшил гэдэг нь хэт мэдрэгшил, тодруулбал хүний биед харшил төрүүлэгч үйлчлэхэд биеийн дархлаа урвалж чанар өөрчлөгдөж хэт мэдрэгшил болохыг хэлнэ.  “Монголын харшил судлалын нийгэмлэг”-ийн мэдээгээр манай орны насанд хүрэгчдийн 24% нь хүүхдүүдийн 18% нь ямар нэгэн харшлын эмгэгтэй байна гэж тогтоожээ.

Судалгаагаар Улаанбаатар хотын дахь аэроаллергенд мэдрэгшсэн байдлыг судлахад:

  • Шарилжид - 67.5%
  • Луульд - 30.7%
  • Согооворт - 19.4%
  • Биелэгт 5.6% мэдрэгшсэн байгааг тогтоожээ.

Харшил үүсгэх дотоод шалтгаанд удамшлын хүчин зүйл, төрөлхийн дархлааны эд эрхтний дутуу хөгжил, эмгэгүүд багтана.

ХАРШЛААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Харшил үүсгэгч хүчин зүйлсээс зайлсхийх
  • Дархлаагаа сайжруулах
  • Өрөө тасалгаандаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Ургамал цэцэглэх үеэр салхивчаа онгойлгохгүй байх (04-11, 17-20 цагууд)

Монос эмийн сангаас харшлын үед хэрэглэх дараах бүтээгдэхүүнийг санал болгож байна.

зураг
 
зураг
 

Мөн аялал зугаалгын үеэр шумуул, зөгий, аалз, бясаа зэрэгт хазуулах/хатгуулсны дараа улайж, хавдаж үрэвсэх нь мөн чанартаа түүнд үзүүлж буй харшлын урвал юм. Ийм илрэл нь тухайн хүний уг шавжид хэр харшилтайгаас хамаарна гэсэн үг.

Шумуулд хазуулсан тохиолдолд загатнах мэдрэмжийг бууруулах зарим аргуудаас хүргэж байна.

зураг
 
зураг
 
Хэрэв та гэрээсээ гарах боломжгүй эсвэл ойр орчимд тань Монос эмийн сан байхгүй бол Моносын лавлах 1800-1883, мөн www.emonos.mn сайт болон emonos аппликэйшнаар захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой.

Монос эмийн сангийн лавлах утас: 1800-1883
Сайт: www.Emonos.mn
FB: www.facebook.com/monosemiinsan

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.