Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Michel&Amazonka" компани мэдэгдэл гаргажээ

Б.Манлай
2024 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Энэ оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нийг хүртэл Франц улсын нийслэлд зохион байгуулагдах "Парис 2024" олимпын наадамд манай улсаас есөн төрөлд 33 тамирчин оролцоно.

Монголын баг тамирчдын ёслолын буюу парад хувцсыг "Michel&Amazonka" компанийн хамт олон урласан билээ.

Гэвч тамирчдын хувцасны загвар шүүмжлэлд өртөөд буй.

Харин тус компаниас олимпын эрх авсан тамирчин, багш, дасгалжуулагч нарт ёслолын буюу парад хувцасны иж бүрдлийг хүлээлгэж өгч, тухайн загварыг гадаадын болон дотоодын хэрэглэгч худалдаж авах хүсэлтээ ирүүлсний дагуу цөөн тоогоор урлахаар болсныг мэдэгджээ.

зураг