Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Багахангайн наадамд Швейцар, Тувагийн бөхчүүд зодоглоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёр жилийн өмнө буюу 2022 оноос нийслэлийн алслагдсан дүүргүүд баяр наадмаа тусдаа хийдэг болсон билээ. Энэ жил ч мөн Багануур, Багахангай, Налайх дүүргүүд тус бүрдээ баяр наадам зохион байгуулна.

Багахангай дүүргийн наадам энэ сарын 9-10-нд болох хуваарьтай. Тус дүүргийн наадамд маргааш 08:00 цагт хүчит 128 бөхийн барилдаанаар эхлэх юм.  

зураг
 

Тэгвэл тус барилдаанд Швейцар, Тувагийн бөхчүүд зодоглохоор болсныг Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ) мэдэгдсэн. Швейцар, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жил, тус улсаас Монгол Улсад Ерөнхий Консулын газар нээсний 20 жилийн ой энэ онд тохиож буй. 

Энэ хүрээнд спортоор дамжуулан хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх чухал хэрэгсэл хөшүүрэг болохыг тэмдэглэж, Швейцар бөхчүүд манай улсад ирсэн аж.

зураг
 

Швейцарт 70,000 гаруй эрчүүд тус улсын үндэсний бөх болох швинген бөхөөр хичээллэдэг бөгөөд тус бөхийн дүрэм нь манай үндэсний бөхийн дүрэмтэй төстэй юм. Швинген бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван жилд нэг удаа зохиогддог ба 2,700 бөх өрсөлдөж, түрүүлсэн бөхөд насан турш хадгалах "Бөхийн хаан" цол олгодог уламжлалтай.

Мөн Тувагийн бөхчүүд Увс нуур галд наадмын бэлтгэлээ базаасан билээ. Тэд мөн Багахангайн наадамд зодоглохоор төлөвлөжээ.