• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЕВРО 2024: Лука Модрич тивийн тэмцээнд гоол оруулсан хамгийн ахмад тоглогч боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ий "B" хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Испаничууд Албаниг 1:0-ээр илүүрхэж, гурван хожилтойгоор хэсгээ тэргүүлсэн бол Итали, Хорват 1:1-ээр эвийн гэрээ байгуулснаар өмнөх тэмцээний аваргууд дараагийн шатанд шалгарав.

Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модрич тоглолтын 55 дахь минутад гоол оруулсан. Энэ тоглолтод хорватчуудад зөвхөн хожил хэрэгтэй байсан бол Итали тэнцэхэд л хангалттай байв. Улмаар шүүгчийн мэдлийн найм дахь минутад Маттиа Закканьи тэнцээний гоолыг оруулснаар багаа аварлаа.

Энэ тоглолтод 38 нас, 289 хоногтой Лука Модрич гоол оруулснаар тус тэмцээний түүхэнд хамгийн ахмад насандаа эсрэг багийн хаалгыг мялаасан тоглогч боллоо. Түүнээс өмнө 2008 оны тивийн аваргад Австрийн Ивица Вастич 38 хоног, 257 хоногтойдоо Польшийн эсрэг гоолдсон түүхтэй.

"ЕВРО"-д гоол оруулсан хамгийн ахмад тоглогчид:

  • Лука Модрич 38 нас, 289 хоног (Хорват 1:1 Итали, 2024/6/24)
  • Ивица Вастич 38 нас, 257 хоног (Австри 1:1 Польш, 2008/6/12)
  • Горан Пандев 37 нас, 321 хоног (Австри 3:1 Хойд Македона, 2021/6/13)
  • Золтан Гера 37 нас, 61 хоног (Унгар 3:3 Португал, 2016/6/22)
  • Гарет МакАули 36 нас, 194 хоног (Украин 0:2 Хойд Ирланд, 2016/6/16)
  • Криштиану Роналду 36 нас, 138 хоног (Португал 2:2 Франц, 2021/6/23)
  • Андрей Шевченко 35 нас, 256 хоног (Украин 2:1 Швед, 2012/6/11)
  • Гиоргес Карагоунис 35 нас, 102 хоног (Грек 1:0 ОХУ, 2012/6/16)
  • Ян Коллер 35 нас, 77 хоног (Турк 3:2 Чех, 2008/6/15)
  • Кристиан Пануччи 35 нас, 62 хоног (Итали 1:1 Румын, 2008/6/13)

Сонирхуулахад Леанардо Бонуччи (34 нас, 71 хоног) шигшээд гоол оруулсан хамгийн ахмад тоглогч юм. Тэрбээр "Евро 2020"-д Английн эсрэг гоол оруулж байв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [73.217.117.94] 2024/6/26
xorvat odoo bolnoo zalxjiina shde
0 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2024/6/25
Харин тийм, одоо нөгөө би-гийн өвчит чичрээд л гоол хийх гээд л зүтгэх байх даа, хамгаагүй би би гэж байж багаа чаначих вий дээ, бас л хэтийдсэн амбицтай хүн ш дээ, кк
0 | 0 Хариулах
Зочин [50.67.149.179] 2024/6/25
Маргааш Криштиано гоолдож энэ амжилтыг эвдэнээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.189] 2024/6/25
Хүлээж байя. Тэгвэл Евро2024 эхэлснээс хойших хамгийн сенсаацтай явдал болох гээд байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.200] 2024/6/25
Crotia ahmad bag avchirsan ni ert harih shaltgaan bolloo
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.155] 2024/6/25
Harvaas mongol tsustai hun baina
1 | 0 Хариулах