Уншиж байна ...

Нийслэлийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдахыг зогсооно

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын сонгуулийн санал хураалт Баасан гарагт эхлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарчээ.

Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна.

Захирамжийн биелэлтэд цагдаагийн байгууллага, дүүргийн Засаг дарга нар хяналт тавина.

Зургаадугаар сарын 28-н бүх нийтийн амралтын өдөр байж, иргэд сонгуульд саналаа өгөх хуультай байна.

зураг