• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс далайн ёроолоос ховор металлын нөөц агуулсан 200 гаруй сая тонн хэмжээтэй чулуулаг илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Минамитори арал

Япон улсын хамгийн зүүн захын арлын ойролцоо далайн ёроолоос ховор металлын нөөц агуулсан 200 гаруй сая тонн хэмжээтэй чулуулаг илрүүлснээ судлаачдын баг зарлажээ.

Их хэмжээний кобальт, никел агуулсан манганийн бөөгнөрлийг Ниппон Сан, Токиогийн Их сургуулийн хамтарсан баг Минамитори арлын ойролцоо газраас илрүүлсэн бөгөөд удахгүй туршилтын олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Энэ бол эдийн засгийн аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой нөөц. Бид далайн байгаль орчинд үзүүлэх нөлөөг хамгийн бага түвшинд байлгах арга замаар жил бүр 3 сая тонныг олборлох зорилготой байна” гэж Токиогийн Их сургуулийн геологийн профессор Ясүхиро Като хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

Түүний удирдсан баг энэ оны дөрвөөс зургаадугаар сарын хооронд далайн ёроолын 100 гаруй хэсэгт 5,200-5,700 метрийн гүнд алсын удирдлагаар ажиллах чадвартай машинаар хайгуул явуулжээ.

Үүний үр дүнд 1,000 км.кв талбай эзэлсэн 230 сая тонн манганийн бөөгнөрлийг илрүүлсэн байна.

Манганийн нэгж бөөгнөрөл нь 5 см-аас хэдэн арван сантиметр хүртэл диаметр хэмжээтэй байдаг бөгөөд олон сая жилийн хугацаанд далайн амьтан, ургамлын үлдэгдлээс ялгарсан металлуудын хуримтлалаар үүсдэг.

Шинэ нөөц 610,000 тонн кобальт, 740,000 тонн никел агуулж байх боломжтой гэж судлаачид тооцоолжээ.

Энэ нь Япон улсын кобальтын хэрэгцээг 75 жил, никелийн хэрэгцээг 11 жил орчим хугацаанд хангах нөөц юм байна.

Судлаачдын баг 2025 онд туршилтын олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Хүн амьдардаггүй Минамитори арал нь Токио хотоос зүүн өмнө зүгт 1,800 км орчим зайд оршдог. Энд зөвхөн Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний алба хаагчид байрладаг юм.

Тус арлыг тойрсон 430,000 км.кв талбайтай далайн хэсэг Япон улсын эдийн засгийн тусгай бүсэд багтдаг. Судлаачид энэ хэсгийн далайн ёроолд өндөр технологийн түүхий эд болдог төрөл бүрийн ховор металлын нөөц байх магадлалтай гэж үздэг байна.

 

Эх сурвалж: Kyodo News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
61
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ГАЙХМААР
5
Зураг
ХАХА
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.178.75] 2024/6/24
Газар нутаг багатай улсад азтай явдал болжээ...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/6/23
Ямар нэг ашигт малтмалаар дутаад ирэхээрээ барууныхны хэрэглэдэг слнгодог арга нь ийм юм оллоо гэж... Яг үнэндээ байхгүй, байгаа ч үгүй . Хэзээ ч байхгүй ашигт малтмал. Даанч энэ арга нь хуучирч хэн ч итгэхээ больж дээ.
4 | 7 Хариулах
hhaha [66.181.186.244] 2024/6/24
mundag lagaa we
4 | 2 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/6/24
Бусдын боол болж эх орноо харааж явах тэгээд жинхэнэ лагаа бишүү ллр урвагчаа.
2 | 1 Хариулах
Зочин [192.42.116.185] 2024/6/23
Япон улс хэд дэх арлаасаа хэд дэх удаагаа 200 сая тонн газрын ховор элемент илрүүлчих вээ? 20-д жилийн турш байнга илрүүлж байгаа, ха ха
5 | 5 Хариулах
Зочин [202.126.91.149] 2024/6/23
Баялагаа нээгээд эх орондоо ашиглаваг орон гэдэг сайхан юм даа.Монгол шиг хамаг баялагаа гадныханд өгөөд хэдхэн дарга хахууль аваад зүгээр ашиглуулах гэдэг улс үндэстэнд нүүрлэсэн аюул юм даа.
11 | 9 Хариулах
Зохиолч Л.Пүрэвдорж [59.153.113.118] 2024/6/23
Ашгүй дээ. Байгалийн ашигт малтмалгүй шахам улс байх. Байгалийн баялаг арвинтай болчихвол сайн технилогоо ашиглаад уламч сайн хөгжинө дөө, Япон.
4 | 7 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/6/24
Ооооогт байхгүй😂
1 | 0 Хариулах
З [66.181.190.197] 2024/6/23
Яасан хаширдаггүй шуналтнууд вэ энэ японууд. Цунами болно доо.
6 | 10 Хариулах
💩 [103.57.92.94] 2024/6/23
HEHE MONGOLD NAADAHAAS CHINI HEDEN 100 DAHIN IH NUUTSIIG ODOO UHAAD UNEGUI HUJAAD UGUUD DUUSAJ BAINA,
1 | 8 Хариулах
Зочин [202.9.46.145] 2024/6/23
NHK телевизээр ингээд далайн хамаг баялаг урсаад алга болох нь гээд гялгар ууттай элс цоолоод үзүүлчих хүн олддоггүй л юм байх даа. Хүн хэлэхээс, цааш чичихээс гэж тэгж хэлж ойлгуулахгүй бол хөөрхий, энэ ёпоончуудын ихэнх нь мэдэх ч үгүй явж байгаа ш дээ.
12 | 5 Хариулах
Зочин [172.58.165.124] 2024/6/23
Manai tsoohor deelt ochij hicheel zaawal taarna
7 | 2 Хариулах
Зочин [45.66.35.20] 2024/6/23
хоёр илжиг жоорон жоорон
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.240] 2024/6/23
Ангараг гаригийн цаахан талд 10 квинтиллион долларын үнэтэй солир байгаа гэж үнэн үү?
0 | 2 Хариулах
иргэн [14.1.81.87] 2024/6/23
Очирбатаас асуу Ромбу гариг ороод ирсэн хүн шүү!
6 | 1 Хариулах
зүч [66.181.178.191] 2024/6/23
далайн ус бохирдохнээ
2 | 3 Хариулах
ЗОЧИН [66.181.185.215] 2024/6/23
ЖИЖИГХЭН Ч ГЭСЭН АРЛЫН ТӨЛӨӨ АЛАЛЦААД БАЙДАГ НЬ ЭНЭ ШҮҮ ДЭ. МАШ БАЙГАЛИЙН БАЯЛАГ ДАЛАЙД НУУГДАЖ БАЙНА.
3 | 5 Хариулах
Зочин [202.9.46.240] 2024/6/23
Хязгааргүй олборлолт, хязгааргүй үйлдвэрлэл, хязгааргүй хэрэглээ, хязгааргүй хог хаягдлын өмнө байгаль экологи хүчин мөхөсдөж энэ эргээд хүн төрөлхтөнд гамшиг авчрах болно.
8 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.118] 2024/6/23
ЗОЛБОРЛОЛТЫН ЗАРДАЛ НЬ ӨНДӨР ЮМ БАЙНА!
3 | 3 Хариулах
Зочин [202.9.46.145] 2024/6/23
Загас сүрэглэх газаргүй боллоо. Одоо л тэмцэхгүй бол оройтох нь байна шүү. Гадаад их далайгаа хайрлан хамгаалж, онгон дагшнаар нь байлгацгаах их тэмцэлд мордогтун!
3 | 4 Хариулах
Зочин [192.42.116.179] 2024/6/23
Газрын ховор элементийн үнэ өсөхөөр Японы арлуудаас газарын элементүүд олдоод эхэлдэг, нүүрсний үнэ өсөхөөр Хятадад нүүрсний ордууд олдоод эхэлдэг 😄😄😄
3 | 1 Хариулах
Зочин [66.181.180.155] 2024/6/23
Японы баялагыг гадагш нь зөөгөөд дуусгалаа,тэмцэцгээе
8 | 2 Хариулах
Зочин [66.181.190.130] 2024/6/23
Манайд бараг ил хэвтэж байгаа нөөцөө ажиглаж улсаа хөгжүүлэх иргэдийг ядуурлаас гаргахыг эрх баригчид хүсдэг болоосой өөрт ашигтай бол хэнд ч хамаагүй баялагаа өгчих гээд байгаа нь тэвчиж болохгүй зүйл шүү
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.240] 2024/6/23
Монгол уул уурхайг ашиглахгүйгээр 80 сая малаа зөв ашиглаж чадвал уул уурхайгаас дутахгүй их орлого олох боломжтой.
8 | 7 Хариулах
Зочин [202.9.46.240] 2024/6/23
Ингээд л эх дэлхий байгаль экологио ухаж сүйтгээд байхаар уур амьсгалын баланс алдагдаж зарим газар нутагт хэт халалт ган гачиг, зарим газар нутагт үер болж байна.
5 | 10 Хариулах
Зочин [60.117.230.52] 2024/6/23
Medeegee oilgoj unshij chadahgui bolohoor chini bitgii songuuli ugch bai geed bgaam shte.Chi dahiad neg unshaad oilgoh geed uzdee!!!
5 | 6 Хариулах
Зочин [66.181.183.75] 2024/6/23
Гаднаас нь оросууд саад болно гэж бхгүй сайхан юмаа
24 | 4 Хариулах
Зочин [202.126.91.194] 2024/6/23
за энэ ч оросых л байхаадаа хаха
3 | 2 Хариулах
A [59.132.2.39] 2024/6/23
Эргүү дагзнууд, өөр юм хийгээч!
4 | 11 Хариулах
A [59.132.2.39] 2024/6/23
Бас нэг эргүү дагз
7 | 3 Хариулах