Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр үргэлжилнэ. "Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байгааг мэдээллээ.
Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рэйсээр 2,734 тонн ус соруулжээ.
Мөн Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байгаа гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!